Сэтгэл зүйн хүчирхийлэл

Сэтгэл зүйн хүчирхийллийн шинж тэмдэг:

– Олны дэргэд таныг доромжлох
– Хийсэн бүхнийг тань өөлж, таныг юу ч хийж чадахгүй хүн мэт мэдрэмж өгөх
– Зохисгүй, нэр төр гутаасан үгсээр танаар тоглох, шоглох
– Таны үг, үйлдэл бүгдийг хянахыг хүсэх
– Таны алдаа дутагдлыг дахин дахин танд сануулах
– Таныг хэт мэдрэмтгий хүн гэж өөрийгөө зөвтгөх
– Түүнтэй хамт байхад айдас, санаа зоволт мэдрэгдэх
– Таны мөрөөдөл зорилгыг дорд үзэх
– Таны хувийн нууцыг таны эсрэг ашиглан бусдад дэлгэн ярих
– Таны авъяас, ур чадварыг өчүүхэн төдий гэж бодож, түүнийгээ танд мэдрүүлэхээс үл эмээх
– Өөрт байгаа асуудал, бухимдалынх нь шалтгаан “та” ямагт болдог бол
– Түүн үрүү хараад инээхэд хүлээн авч чаддаггүй мэдрэмтгий, түргэн ууртай бол
– Таныг найз нартайгаа түүнгүйгээр инээлдэж, зугаацаж байхыг харж, тэвчиж чаддаггүй бол
– Та түүний зиндааны биш, тэр таныг өөртэй нь хамт байгаад таларх гэсэн хандлагатай бол
– Үргэлж өөрийнх нь зөв, таны буруу гэдгийг нотлохыг оролддог бол
– Согтуу үедээ л тантай ярилцахыг хүсдэг бол
– Таны бүх санхүүгийн хэрэглээг мэдэж, хянахыг хүсдэг бол
– Тогтмол таныг хянаж, хаана, хэнтэй хамт юу хийж байгааг шалгадаг бол
– Таныг түүнд хайртайг нотлохыг шаардаж, хийгээгүй зүйлсийг тань таныг хийсэн болгож гүтгэх
– Гар хүрэх

“Хайрлана гэдэг хянахын нэр биш харин итгэхийн…..”

Цаасан дээр бууж, мэдэгдэж байгаагаар өнөөдөр дэлхий дахинаа 5 секунд тутамд 1 хүүхэд, 1 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн 80%-иас илүү нь 4-өөс доош насныхан, хүчирхийлэл дор өссөн хүүхдүүдийн 30% нь эргээд хүчирхийлэгч болдог гэсэн бодит тоон судалгаа байдаг. АНУ-ын сэтгэл судлалын хүрээлэнгээс гаргасан мэдэгдлийг харвал өнөө цагт хүчирхийлэл нь бие махбодоос илүүтэйгээр сэтгэл зүйн хэлбэрт шилжсэнийг мэдэж болно. Энэхүү хүчирхийллийг эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүн үйлдэж байна.

“Хайртай хүнээсээ илүү их хүндлэгдэж, түүнийг илүү их хяналтандаа байлгах гэсэн шуналаас болж хайр хүчирхийлэлээр илэрхийлэгдэж хүүхэд сонсох ёсгүй зүйлсийг сонсож, үзэх ёсгүй зүйлсийг үзэж, суралцах ёсгүй амьдралд суралцаж байгаа нь харамсалтай”.
Засах ёстой зүйлс байвал засаж, суралцах хэрэгтэй зөв зүйлс байвал суралцаж сурцгаая.