Стив Жобс ба Билл Гейтс

Билл Гейтсээс баян хүн

Билл Гейтсээс сурвалжлагч: “Танаас илүү баян хүн дэлхий дээр бий юу?” гэж асуухад: “Hадаас баян нэг хүн бий.” гээд энэ түүхийг ярьжээ.
Билл Гейтс баян алдартай болохоос өмнө нэг удаа Нью-Иоркийн нисэх онгоцны буудал дээр түүний түрийвч дэх мөнгө хүрэлцэхгүй байсанд сонин авахаа болилоо гээд буцаагаад тавьтал сонин зардаг эр “Ав ав” гээд сониноо үнэгүй өгчээ. Тохиолдлоор 2-3 сарын дараа ажлаар явж байгаад нөгөөх онгоцны буудлынхаа хэвлэл зардаг газраас сонин авах гэтэл бас л задгай мөнгө нь дутжээ. Түүнийг анзаарсан худалдагч бас л сониноо үнэгүй өгч. Билл би дахиад үнэгүй авч чадахгүй ээ гэтэл: “Би өөрийн ашгаасаа өгч байгаа юм аа. Алдагдалд орохгүй. Ав ав” гэж шалсанд Билл сонинг аваад явжээ. 19 жилийн дараа Билл гэнэт нөгөө сонин зардаг хүнийг санаж түүнийг хайж олохоор шийдэж сар гаран хайсны эцэст олжээ. Тэгээд: “Та намайг таньж байна уу?” гэхэд:
– “Таньж байна аа. Та Билл Гейтс байна.”
– “Та надад нэг удаа сонин үнэгүй өгч билээ”.
– “Тиймээ би санаж байна. Би хоёр удаа өгсөн”.
– “Би таны тусыг хариулмаар байна. Та амьдралдаа юуг хүсч байна. Надад хэл. Би хэлснийг чинь биелүүлнэ”.
– “Эрхэм ээ та тэгсэн ч таны тус миний тустай дүйцэж чадах уу? Би ядуу сонин борлуулагч байхдаа танд тусалсан. Гэтэл та одоо дэлхийн хамгийн баян хүн болчихоод над тусалъя гэж байна. Үүнийг харьцуулж болохгүй шүү дээ”.
“Тэгэхэд л энэ өвгөн надаас илүү баян хүн байна гэдгийг би ухаарсан. Тэр өвгөн хүнд туслахын тулд баян болохоо хүлээсэнгүй. Мөнгөтэй хүмүүсээс илүүтэй өгөөмөр сэтгэлтэй хүн л жинхэнэ баян гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Чиний ямар харагдах чинь, мөнгөтэй мөнгөгүй чинь хамаагүй, тусч зөөлөн сэтгэл чамайг хамгийн баян хүн болгоно” гэжээ.