Дүрэм ба ёс суртахуун

Энэ хөгшин эмэгтэй банкны картаа теллерт өгөөд “Би 10 доллар авья” гэж хэлэв. Теллер түүнд та “100 доллараас бага хэмжээтэй мөнгө авах бол АТМ ашиглана уу? гэж хэллээ.
Хөгшин эмэгтэй яагаад гэдгийг нь мэдэхийг хүсжээ.
Теллер банкны картыг нь буцааж өгөөд уур уцаартай нь аргагүй “Энэ бол дүрэм. Танд өөр асуудал байхгүй бол цаана чинь үйлчлүүлэгчдийн очер их байна” гэж хэлсэн.
Настай эмэгтэй хэдэн секундын турш чимээгүй байж байгаад картаа теллерт дахин өгөөд “Би байгаа бүх мөнгөө авья. Та надад тусална уу” гэв.
Теллер түүний дансны үлдэгдлийг шалгаж үзэхэд үнэхээр гайхаж байлаа. Тэр хөгшинд ойртон аяарханаар “Та дансандаа 1.300.000 доллартой юм байна. Гэхдээ одоогоор банкинд тийм их бэлэн мөнгө байхгүй байна” гэж түүнд хүндэтгэлтэйгээр хэлэв. Та цаг товлоод маргааш дахин ирээд авч болох уу? гэхэд,
Хөгшин эмэгтэй одоо авах бол хэр хэмжээний мөнгө авч болохыг асуув. Теллер түүнд 3000 доллар хүртэлх доллар авч болно гэж хэлжээ.
“За тэгвэл би 3000 доллар авья гэж хөгшин хэллээ.”
Теллер 3000 долларыг тоолж маш найрсаг, инээмсэглэн түүнд өгөв.
Хөгшин эмэгтэй 10 долларыг түрийвчиндээ хийгээд теллерээс 2990 долларыг дансанд минь буцаагаад хийгээд өгөхийг хүсчээ.
Энэ бол ёс суртахуун ажээ.
Хөгшин хүмүүст ингэж хандах хэрэггүй. Тэд ур чадварыг насан туршдаа суралцсан байдаг юм шүү.