Жеррард Пикэ: Финал хүртэл хичээх ёстойгоо мэдсэн

Жеррард Пикэ:
Би анх Шакирааг “Waka waka” дууны зураг авалтын үеээр Мадридад харсан. Би түүний дугаарыг асуутал тэр надад дугаараа өгсөн. 2010 оны дэлхийн аваргад тэр нээлтийн дуу дуулсан. Би нэг орой түүнлүү цаг агаар маргааш ямар байх бол гэж асуусан. Тиймээ би үүнийг үнэхээр тэнэг асуулт гэдгийг мэдэж байсан ч зүгээр л асуучихсан харин тэр хариуд нь “Сэрүүхэн байх юм байна хүрмээ өмсөж гараарай” гэсэн. Тэр үед л би өөрийгөө түүнд таалагдаж байгаагаа мэдсэн. Харин тэрнийг финалын тоглолтонд дуулна гэсэн мэдээг сонссоноос хойш би түүнтэй уулзахын тулд финал хүртэл хичээх ёстойгоо мэдсэн.
Тэр жил Испани аварга авсан.