Кристиано Роналдогийн найз

Хамгийн сүүлийн шагнал гардуулах ёслолын үеэр Роналдо үг хэлэхдээ Альберто Фантрау хэмээх нэгэн найзыгаа дурсжээ. Тэрээр: “Тиймээ. Би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Албертогийн ач тус юм” гэсэн байна.
Хүмүүс гайхшран хараад: – Ноён Фантроу гэж хэн бэ ? гэхэд
Роналдо: “Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглож байсан, Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм, тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэв.
Тэр өдөр бид 3-0-оор хожсон. Би эхний гоолыг оруулж, дараа нь Альберто 2 дахь гоолыг оруулсан. Дараа нь 3 дахь гоол хүн бүрийг алмайруулсан. Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулж, хаалгачыг хуураад хоосон хаалга уруу бөмбөг өшиглөх л үлдсэн байв. Тэр хооронд би түүний зүгт гүйж байв. Альберто бөмбөгөө хоосон хаалга уруу өшиглөж гоол хийхийн оронд бөмбөгийг над уруу дамжуулж би гоол хийв. Ингэж би Лисбоны Спортын Академид орсон юм. Тоглолтын дараа би түүнээс, “Яагаад ингэсэн юм бэ ?” гэхэд тэр “Чамайг надаас илүү сайн гэдгийг би мэднэ” гэж хариулсан юм.
Сэтгүүлчид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч Алберто Фантрауг олж уулзаад, Роналдогийн хэлсэн үнэн эсэхийг асуухад тэр “Тийм” гэж хариулжээ. Түүний хөлбөмбөгийн карьер энэ тэмцээний дараа дуусч, тэр цагаас хойш тэр ажилгүй хэвээр байна.
Сэтгүүлчид түүний тансаг байшин, мерседес машиныг хараад Альбертогоос ажилгүй хүн яаж ийм байшин, машинтай байж, тансаг сайхан амьдарч байгааг асуухад, “Энэ бол Роналдогийн бэлэг” гэж хариулжээ.
Энэ түүхийн морал:
Дараах асуултыг бид өөрсдөөсөө асууя. Бидний хэд нь Роналдо, Албертотой адил зүйлийг хийж байсан бэ ? Харин ч эсрэгээр, бидний олонх нь энэ түүхийн эсрэгээр хувиа хичээж, талархал илэрхийлж чаддаггүй.
Найзуудаа ! Бие биедээ тусласнаар бид гэр бүл болон найз нөхдийнхөө амжилтаар бахархах цаг ирэх болно. Харин амжилтанд хүрэхэд нь тусалсан хүмүүсийг бид хэзээ ч мартах ёсгүй. Хамгийн гол нь бурхан биднийг харж, шүүж байгааг бид хэзээ ч мартаж болохгүй. Хэн нэгний амжилтын нэг хэсэг байцгаая !