Ошо бясалгалын гүрү

Мичин сэтгэлийг номхотгох буюу ажиглах

Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:
Бид юмсыг үнэндээ ажиглаж чаддаггүй. Чамд нэг цэцэг өгөөд “Энэ цэцгийг ажигла даа” гэвэл нэгээхэн хором ажиглаж чадахгүй. Цэцгийг харахын оронд цэцгийн тухай бодолд автаад эхэлнэ. Улаан, цагаан гэж өнгийг нь дурдах юм уу, үзэмж сайхныг нь шүүж цэгнээд эхэлнэ. Ажиглах гэдэг нь угтаа үгийн илэрхийлэл, сэтгэлийн хэлбэлзэл үгүй, зүгээр цуг байхын нэр. Хэрэв чи цэцгийг гурван минутын турш үнэхээр ажиглаж чадах юм бол адистид биелнэ. Даанч бидний сэтгэл мичин өвгөөс өвлөсөн тогтворгүй авиртай. Мөчир дүүлэн үсчих мич бол бидний сэтгэлийн үнэн төрх. Мич нам гүм сууж чаддаггүй. Будда нам гүм суухыг шаарддаг нь мичин сэтгэлийг номхотгох гэсэн хэрэг.
Японд Зазэн гэгдэх бясалгалын тусгай төрөл бий. Зазэн гэдэг нь юу ч хийлгүй зүгээр суух гэсэн утгатай. Хөдөлгөөн бүрийг чандлан хорьж, хөшөө баримал шиг нам гүм сууна. Хэрэв чи сэтгэлийн хөдөлгөөн үгүйгээр амьсгалынхаа эргэлтийг ажиглаж чадах юм бол он удаан тэгж хатамжлах шаардлага байхгүй. Дотоод чанадад тэр даруй нэвтрэх болно.