Тариачин эр

Үдшийн бүрийд нэгэн ядуу тариачин гэрийнхээ довжоон дээр сууж байжээ.
Дэргэдүүр нь нэгэн эр өнгөрөхдөө дотроо боджээ. “Энэ хүн их залхуу бололтой. Өдөржин л ингээд довжоон дээрээ сууж байдаг байх”.
Хэсэг хугацааны дараа өөр нэг эр явж өнгөрөв. Тэр дотроо ийн боджээ. “Энэ хүн ёстой Дон Жуан байна даа. Дэргэдүүр өнгөрөх хүүхнүүдийг хараад л сууж байдаг байх нь”.
Эцэст нь нэгэн модчин явж өнгөрөв. Тэр дотроо “Энэ хүн өдөржин ажиллаад одоо л амарч суугаа байх” гэж боджээ.
Яг үнэндээ бид довжоон дээрээ суух тариачны тухай юу ч мэдэж чадахгүй. Харин дэргэдүүр нь өнгөрсөн гурван эрийн тухай зарим нэг зүйлийг хэлэх боломжтой.
Эхнийх нь их залхуу, дараагийнх нь хүүхэмсэг, сүүлчийн эр маш ажилсаг хүмүүс байлаа.
Хэн нэгэн чиний тухай муугаар ярих нь түүнийг – өөрийнх нь бодол санааг илтгэж байгаа хэрэг.
Хүн өөрийнхөө дотоод ертөнцийг хамгаалахын тулд бусдын тухай өөртэйгөө дүйцүүлэн боддог…