Төрөхөөс өмнө байсан, үхлийн дараа ч байх ганцаар ахуй

Айдаст автсан хүн дотогшоо орж чадахгүй. Учир нь тэрээр ганцаараа байж чадахгүй. Анд нөхөд байтугай дайсан ч түүнд айдсаа мартагнах далим болдог. Дотогшоо нүүх замд чи орь ганцаараа явж таарна. Хэнийг ч дагуулах аргагүй. Эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэрээ ч огоорно. Өмсгөл зүүсгэл бүхнээ тайлаад нүв нүцгэн, гав ганцаар одно. Тийм учраас айдас дотогшоо хөтөлдөггүй, ямагт гадагшаа зүглэдэг. Хорвоогийн ашиг, алдар… бурхан тэнгэр гээд юунаас ч бай зуурах гэнэ.
Хоосон ирсэн шигээ хоосон буцахаа санаад гадна талын юунд ч бүү найд. Төрөхөөс өмнө байсан, үхлийн дараа ч байх тэр ганцаар ахуйдаа айдасгүйгээр умба. Хайр талархал, баяр баясгаланг хөлөглөн нис. Бурхан тэнд л бий.
Ошо “Агнистын гэгээ”