Будда

Упаяа буюу урлагтай бай

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
 
Хятадын мэргэн ухаантан Мэнзийн нэг түүхийг ярья. Мансуурах донтой болсон нэгэн хүн Мэнз дээр ирж, зовлонгоо тоочжээ.
– Би хар тамхинаас гарах гэж хамаг аргаа барлаа. Улам донтоод байх юм. Надад туслаач гэжээ.
Сайх эрийн үүх түүхийг сонсоод хэт хүчилснийг нь онож мэдсэн Мэнз түүнд шохойн хэлтэрхий өгч:
– Хар тамхиа энэ шохойтой тэнцүүлэн дэнсэлж бай. Дэнслэх бүртээ ханан дээр “нэг, хоёр, гурав” гэхчлэн шохойгоор бич. Хэдэн удаа хэрэглэсэн тоогоо түүгээр мэднэ. Сарын дараа би очъё гэжээ.
Тэр хүн мэргэн ухаантны зөвлөгөөг ёсчлон дагажээ. Тоо тэмдэглэх тусам өдөр өдрөөр хоргодсоор өнөөх шохой үртэс төдий болов. Сарын дараа Мэнзийг ирэхэд мань хүн инээд алдан угтав.
– Та үнэхээр уран аргатай хүн юм аа. Шохой элэгдэх хэрээр хар тамхины тун багассаар үртэс төдий боллоо гэжээ.
– Зорьсон газраа хүрье гэвэл адгаж харайх хэрэггүй. Аажуу уужуу алхаж бай! гэж Мэнз түүнд хэлжээ.
Амьдралыг хүчир арга, гүжир зоригоор өөрчлөхгүй, эв дүйгээр л өөрчилж чадна. Будда үүнийг упаяа гэдэг үгээр илэрхийлдэг байсан. Энэ бол “Урлагтай бай” гэсэн үг. Халил дээгүүр татсан олсон дээр яваа хүн шиг агшин тутамд сэргэг байж, алхам бүртээ тэгш тэнцвэрээ хадгалах учиртай. Адгуу, алгасангуй загнавал осол эндэл зайлшгүй.