Ухаарал хайрлах үгс

1. Ч. Чимид гуай “Би монгол хүн” шүлгээ 18 насандаа,
О. Дашбалбар “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ 23 насандаа,
Л. Түдэв гуай “Уулын үер” романаа 23 насандаа туурвицгааж байжээ…
Ухаарах хийгээд урлах эрдэмд нас чухал биш ажээ…
Сор хүмүүс анхнаасаа л сор байдаг гэж !
Гэвч хүн бүр хичээвэл хөгжсөөр л байх болно !

2.<<Би хүмүүст хайрлагдахыг хүсдэг>> гэжээ.

Хайрлагдахыг хүсдэг бол өөрөө хайрла! Бусдад өгч байгаагаа л эргүүлж хүртдэг. Юу цацсаныг чинь ертөнц давтан цуурайтдаг жамтай. Тийм учир хайр хүсэн хүлээхийн оронд зүгээр л хайрлаад яв. Хэрэв чи аугаа гэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг бол хүн бүхнийг аугаа гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эс бөгөөс тэд яаж чамайг хүлээн зөвшөөрөх вэ ? Тэд ч бас ижил хүсэл өвөрлөж, адил замаар бэдэрч яваа. Хэн ч бусдаас дор байхыг хүсэхгүй…
3. Чи гэгээрлийн замдаа зөв замаар зөв чигт явж байна уу эсвэл буруу замаар буруу чигт төөрөлдөн явж байна уу гэдгийгээ өөрийгөө ажиглаж шинжин мэдэж болох юм.

***Улам бүр өөрийн үзэл онолыг бий болгоод түүнийгээ өмчлөөд өмгөөлж хамгаалан тэмцээд байгаа бол улам бүр их мэдэгч мэдэмхийрэгч цэцэрхэгч онолдогч болоод мэдлэгээ гайхуулаад байгаа бол чи буруу зүгт явж байна.
***Улам бүр үл мэдэгч болоод байгаа бол, алдарсан тавирсан амгалан дөлгөөн болоод байгаа бол, улам бүр аливааг хүлээн зөвшөөрсөн баяр баясгалантай хөнгөн хөгжүүн цайлган цагаахан болоод байгаа бол улам бүр мэдрэг мэдрэмжтэй уян зөөлөн болоод байгаа бол чи зөв замдаа зөв чигт явж байна.
*** Улам бүр аливааг дүгнэж цэгнэж шүүмжилээд маргаан мэтгэлцээнд хорхойсоод байгаа бол, өөрийгөө илэрхийлж дөвийлгөх гэж хичээгээд би үзэл эгогоо чангаруулж хүчирхэгжүүлээд байгаа бол та буруу замаа буруу чигт явж байна.
***Улам бүр хайлсан аливаа бүхнийг хайрлаж нигүүлсээд уучилж өршөөгөөд сайн муу сайхан муухайгаар нь ялгавлаж алагчлах үзэл чинь багасаад бүх оршихуй ертөнцийн нэгдмэл мөн чанарыг ухаарч ойлгоод байгаа бол чи зөв замаар зөв чигт явж байна.