Ширхэгийн чавга идэж

Шивээстэй бохь зажилж

5-ын гаа хүлхэж

10-ын чихрээр тансаглаж

Амтат гөөхийгөө идэж

Интоорийн ундаагаа уугаад

Гадаа тоглож, гараашин дээгүүр гүйлдэж, 

Кассетэн дээр дуу хуулж

Реп бүжиг бүжиглэж

Радиод захидал бичиж

Ах эгчтэйгээ хувцсаа сольж

Ээжийн будгаар эзгүйчлэн будаж

Ангийн хөвгүүнээс анхны хайрын захиа авч

Гар гараа барьж гагнасан гинж хэмээн төсөөлж

Газарт чих зурснаа баавгайн чих гэж итгэж

Гар утас ухаалаг төхөөрөмжгүй өссөн
Аз жаргалтай байсан хүүхэд насандаа би хайртай