Ошо бясалгалын гүрү

Өөрийнхөөрөө дэлгэр

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
Би авшигтан шавь нартаа хэлдэг:
Миний та нарт хэлж буй үг эрх чөлөөг чинь бүү хөндөг. Зүйтэй санагдвал дагаж болно, эс бөгөөс хүчлэх хэрэггүй. Дагаагүйнхээ төлөө гэмшил бүү эдэл. Гэмшил харамсал бол өөрөө өөртөө хийж буй эцсийн муу үйл. Тэгснээрээ та нар надаас алдуурч одно. Би та нарыг хүндэлдэг. Миний хүндэтгэл үнэмлэхүй утгатай. Намайг дагасан, эсэхээс үл хамааран хайрласаар байна. Энэ бол болзол нөхцөлгүй хайр. Би та бүгдийг хүлээс бүхнээс чөлөөлөхийг хүсдэг. Эрх чөлөөтэй болох тусмаа та нар надад ойртоно.
Будда хэлсэн учраас, эсвэл судар номд заасан учраас гэж дагах хэрэггүй. Өөрийн чинь ухаан сэхээ хүлээн зөвшөөрсөн цагт л дагаж бай” гэж Будда шавь нартаа хэлдэг байсан. Би ч гэсэн энэ үгийг давтан хэлье.
“Өөр шигээ болгож өөрчлөх…” Энэ яавч гэгээн хүний хандлага биш. Гэгээн хүн чамайг өөрийн хуулбар болгохыг хүсэхгүй. Өөрийнхөөрөө л дэлгэрээсэй гэж хүснэ. Тэр хувь зохиолоо биелүүлэхэд чинь тусална. Сарнай бол сарнайгаараа дэлгэрэх ёстой. Лянхуан үр бол лянхуа болж цэцэглэх учиртай. Гэтэл ёс зүйч, үзэл сурталч нар бусдыг үргэлж өөрсөд шигээ болгох гэж мугайддаг. Өөрөө сарнай бол хүн бүхнийг сарнай болгох гэнэ. Чамайг төрөлхийн лянхуа цэцэг байхад чинь хүчээр өнгөлж будаж, тайрч танасаар “сарнай” болгож орхино. Амьд оршихуйг хөнөөж байгаагаа тэд аврал буян гэж боддог.