Apple Inc компаний CEO Steve Jobs-ын захиас

Steve Jobs-ын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа.

Миний бие бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа.
Ажлаас гадуур өөр зүйлээс аз жаргал авах зүйл гэвэл миний амьдралд үнэхээр бага байдаг, эцэст нь хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг нь л байдаг, түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.

Яг энэхүү мөчид, эдгэршгүй өвчтэйгээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тутам эд баялаг хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг маань ойлгуулж байна.

Түнэр харанхуйд, би сэхээн амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна, надад бурхны амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.

Бид бүхэн насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлгож байна.

Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой:

Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт,

Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгөж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг.

Бурхан бидэнд, эд хөрөнгөнд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан.

Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй.

Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна.

Зөвхөн эдгээр амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг, мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм.

Хайр бол мянган бээрийг аялна. Амьдралд бол хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд тань гарт тань бий.

Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар байдаг вэ? гэж асуувал би:” өвчтөний ор” гэж хариулна….

Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно, мөн чиний өмнөөс ажлаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно, гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.

Материаллаг зүйлс бол олдож болно. Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойно оо ахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм.

Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно, тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх” гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ? Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? Хэмээн өөртөө харамсана.

Амьдралын аль үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын Хөшиг нэг л өдөр хаагдана.

Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай.

Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.

Steve Jobs-ын захиас.

Дөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан Стив Жобс нас барахынхаа өмнө өвчтөний оронд хэвтэж байхдаа сүүлчийн үгээ болгон дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ.

Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо.

Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна. Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ.

Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.

Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд-амьдрал юм.

Мэс заслын хагалгааны өрөөд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна. Тэр бол “Эрүүл амьдрахуй”-н тухай ном. Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ…

*Гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай. Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам өгч, дэмжиж амьдраарай…

*Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхлэдэг. Яваандаа чи,

300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.

300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.

150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг үрүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.

300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.

300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.

Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно. Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй.

Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлцдөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Тойрч гарч боломгүй амьдралын таван шугам  :

1. Хүүхдээ баян хүн бол гэж бүү сургаж хүмүүжүүл. Тэднийгээ аз жаргалтай болгохын тул соён гэгээрүүл. Ингэж чадвал тэд ирээдүйд материаллаг зүйлсийн үнэ өртгийг биш амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн болно.
2. Нэгэн алдартай ишлэл байдаг. “Хоолоо эм мэт ид. Эс бөгөөс эмийг хоол мэт хэрэглэдэг болно.”
3. Хэн нэгний хайрыг татаж хайрлагдаж чадсан л бол та хэзээ ч ганцаардахгүй. Таныг хаях 100 шалтаг байсан ч хаяхгүй байх ганц шалтгаан байхад хангалттай байдаг.
4. Хүн байх ба хүн шиг байхын хооронд асар том ялгаа байдаг. Маш цөөн хүн үүнийг ойлгож мэдэрдэг.
5. Төрөхөөс авахуулаад нас барах хүртэл таныг хайрлах хүмүүс байдаг. Гэхдээ энэ бүхэн таниас шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай…

*Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг зүйр цэцэн үг байдаг.

Дэлхийн хамгийн шилдэг зургаан эмч бол:
1. Нарны гэрэл🌅
2. Амралт🧘‍♂️
3. Дасгал хөдөлгөөн ⛹️‍♀️🚴‍♀️🤸‍♀️
4. Эрүүл хооллолт 🍏🥦🥒🥬
5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго 👨‍💼👩‍💼👏
6. Найзууд 👭👬

Бүхий л амьдралынхаа турш эдгээрийг санаж, өөрийн ухаанаар эрүүл бас жаргалтай амьдралаа цогцлоогоорой. Бурхан таныг өршөөх болтугай!