Колонел Сандерс

KFC-гийн үүсгэн байгуулагч Колонел Сандерсийн түүх

Хэзээ ч оройтохгүй зүйл бол мөрөөдөл!!!

5 настайд нь түүний эцэг нь нас баржээ.
16 настайдаа сургуулиасаа завсарджээ.
17 насанд хүрэхдээ тэр аль хэдийн 4 ажлаас халагдсан байв.
18 насандаа гэрлэжээ.
18-22 насандаа төмөр замын кондуктор хийн мөн л халагджээ.
Удалгүй цэрэгт явсан мөн л бүтэлгүйтэн тэнцсэнгүй.
Хуулийн сургуульд шалгуулсан ч бас л тэнцээгүй байна.
Дараа нь даатгалын төлөөлөгч болсон ч амжилтанд хүрсэнгүй.
19 насандаа аав болжээ.
20 настайд нь эхнэр нь хүүхдийнх нь хамт түүнийг хаян явжээ.
Тогооч болон нэгэн жижиг кафед аяга угаагчаар орлоо.
Хүүхдээ эхнэрээсээ хулгайлсан ч бүтэлгүйтэн баригдсан эцэст эхнэрээ ятгасны хүчинд эргэн хамт амьдрах болжээ.
65 насандаа тэтгэвэрт гарчээ.
Тэтгэвэрт гарсан эхний өдрөө засгаас 105 долларын чек авчээ.
Энэ нь засаг түүнд үүнээс илүү өгч чадахгүй гэж байгаа мэт санагджээ. Ингээд тэрээр эцсийн эцэст сэтгэлээр унан амиа хорлохоор шийдэн нэгэн модны дор суун сүүлийн гэрээслэлээ бичиж эхэллээ. Гэрээслэлдээ тэрээр амьдарлынхаа туршид юунд хүрч болох байсан талаараа бүгдийг бичив. Ингэж байхдаа тэр түүний хийж амжуулаагүй ямар их зүйл байгааг ухаарсан байна. Өөрийнх нь танидаг бүх хүмүүсээс хамгийн сайн хийж чаддаг нэг л зүйл байдгийг тэр мэддэг байв. Энэ бол хэрхэн амттай сайхан хоол хийх байв.
Тэгээд тэрээр 87 доллар зээлэн өрөө дарж, өөрийн мэдэх жороороо тахиа шаран Кентаки тосгоны айлуудаар хаалгыг нь тогшин түүнийгээ зарж эхэлсэн байна.
Тэр энэ үед аль хэдийн 65 настай, амиа хорлохоор шийдэн гэрээсээ бичихээр сууж байсныг санаарай.
Гэхдээ Колонел Сандерс 88 насандаа тэрбумтан болж Kentucky Fried Chicken (KFC)-ийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч болсон байна.
Энэ түүхээс сурах зүйл: Дахин шинээр эхлэхэд хэзээ ч оройтдоггүй.

Хамгийн чухал нь чиний хандлага, бүх зүйлс хэцүү бэрх байсан ч хэзээ ч бүү бууж өг, чамайг ч амжилтад хүргэх зэмсэг өөрт чинь буй. Тиймээс босон өөрчлөлтийг хийж эхэл, бэрхшээлгүйгээр ямар ч амжилтанд хүрэхгүй. Мөрөөдөхөд нас хэзээ ч хөгшдөхгүй.