Постмодернизмыг XII-XIV зууны монголчуудын <> хуулийг судлахад хэрэглэх боломжийн тухай

Миний ойлгосноор бол энэ судалгааны арга нь шижлэх ухааны гэхээсээ илүү уран сайхан-утга зохиолынх болов уу? Ийм учраас энэ аргад ер нь шүүжлэлтэй хандах нь зөв зүйтэй болов уу? Яагаад гэвэл миий хувьд шинжлэх ухааны сэтгэлгээ /сэтгэхүй/ болон мэргэжил /чиглэл/ бүхий хүний хувьд юуны өмнө <Рационалист ертөнцийг үзэх үзлийг>> дээгүүр тавихыг урьдал /удирдлага/ болгоном.

Гэхдээ оюун ухааны мэдрэмж /мэдрэхүй/ болон итгэл үнэмшил бүхий хүний хувьд барууны ертөнцийг үзэх үзэлд /чиг хандлагад/ талархалтай хандахаас буцахгүй бөгөөд түүний дотор постмодернист ертөнцийг үзэх аргыг түүх судлалд, ялангуяа миний сэдэвд, Монголын эрх зүйн түүхийн судалгаанд хэрэглэх тал дээр шүүмжлэлтэй талаас нь хандах хэрэгтэй.

Нэгдүгээрт: Миний бодож байгаагаар, постмодернизм нь тусгай тодорхой арга зүйн онолууд бага буюу байхгүй билээ. Постмодернизм нь постмодернизмийн язгуур үндсийн хувьд.шинжлэх ухааны танин мэдэхүйн /системийн/ тогтолцооны бүтцэд шүүмжлэлтэй хандах онцгой нэг шинж чанартай байсан билээ. Гэхдээ энэ нь үнэндээ <<Постструктурализм>> үнэндээ <<Онол байх бөгөөд философийн эсвэл шинжлэх ухааны арга зүй мөн үү ? гэсэн <<баталгаа>> биш ээ.

Ийм учраас <<постмодернизм>>-д ч соёлын тал нь философи болон шинжлэх ухааныхаасаа илүү их юм. Нөгөө талаар <<тогтолцооноос>> /системээс/ гадуур бүхэн нь заавал шинжлэх ухааны эсрэг зүйл байх ёстой гэсэн үг биш билээ.

Үүнээс үзэхэд <<Постмодернизм>> нь сэтгэлгээний эрх чөлөө тусгай хүлээлгэхээс зайлсхийх ба хүрээ хэмжээнд нь үл автсан /хэлбэр,журам/, субьектив бөгөөд сэтгэл хөдлөх-мэдрэх ертөнцийг үзэх хэлбэр бөгөөд түүх юм.

Хоёрдугаарт:<<Постмодернизм>>-ээс дундад зууны эрх зүйн түүхийг судлахад юуг нь судлахад юуг нь хэрэглэж эсвэл ашиглаж болох вэ ?

Түүний нэг нь асуудлыг /проблемыг/ шийдвэрлэхэд интердисциплинар /салбар ухаан дундын/ шинжтэй өөрөөр хэлбэл философийг хэрэглэх хүрээ мэдэгдэхүйцээр өргөтгөж байгаа юм. Үүний хамт бүр эсрэгээр судлаж байгаа /текст/ уг бичгийн хүрээг хязгаарлаж,бүх баримт /сэлт/, үзэгдэл /текст/ уг бичгийн илэрхийллээр юм уу яг /текст/ уг бичиг шиг биеэ даасан обьект шиг задлан шинжилгээнд өртдөг юм. Үүнтэй холбогдуулан философийн /тусгалаас/ рефлексийн уламжлалт арга /способ/ болон арга барил /методаас/-аас татгалзахад хүрч, хүмүүнлэгийн ерөнхий аргуудыг эрхэмлэж, ихэвчлэн түүх /филологийн/ хэл шинжлэл, философи /гүн ухаан/ болон улс төр судлал /политологи/ хэсэгчлэн авч хэрэглэдэг ажээ.

Гуравдугаарт: Энэ нь деконструкцын зарчим дурын сэдвийн /уг бичгийн-текст/ судалгааны үндсэн арга зүйг баримталж байгаа хэрэг юм. <<Түүний утга санаа нь юуны өмнө өвөрмөц арга зүйн хувьд текстын дотоод зөрчил түүний доторхи үл харагдах,үл анзаарагдах /Жана Дерридийн хэлснээр <<унтаж>>,<<нойрсож>> буй /<<үлдэгдэл утга санааг>>, хуучны үг хэлнээс үлдсэнийг өв болон авч хуучин ярилцлагын практика /туршлагаас/-аас…

Гадна талаасаа нь харахад герменевтикийн уламжлалтай холбоотой болох нь ажиглагдсан, Үнэндээ бол энэ нь тийм бус юм. Герменетивтикт ерөнхий судалгааны хөтөлбөр /программ/ зохиох /бий болгох/ шаардлага байдаг, энд мөн эсрэгээр, ямар нэгэн хөтөлбөр байна гэдэг нь /классикт/ сонгодог арга байна гэсэн үг.

Ийм ч учраас герменевтикуудын зорилго бол-текстийг унших, түүнийг уншиж ойлгох аргыг өгөх явдал бөгөөд тэгвэл деконсруктивизмд танин мэдэх /фактор понимания-ойлгох нөхцөл/ хүчин зүйлс чухал ач холбогдолгүй болдог. Ийм учраас текст нь яг байгаагаараа давамгайлах урьдчилсан нөхцөл нь болж өгдөг бөгөөд, өөрөө өөрийнхөөрөө өөрийн хэлбэрээрээ, илэрхийллээрээ болон мөн заавал ч үгүй утга санаагаараа өөрийнхөө дурын агуулгад шийдвэрлэх нөлөө үзүүлж байна. Яруу илтгэх зүй /риторика/, зүйрлэл /метафория/… /Детерменирующий/

Дурын текстэд шийдвэрлэх /учир шаалтгааныг баримтлах- детерменирующий /үүргийг, уран сайхны, болон шинжлэх ухааны талаас нь гүйцэтгэнэ.

Энэ үндсэн дээр нь <<нарратив>> /<<өгүүлэх>>/ конценци зохиогдох бөгөөд энэ онолын дагуу бол ертөнцийг <<утга зохиолын>> дискурси /хэлэлцүүлэг/ хэлбэрээр танин мэдэж болох бөгөөд, байгалийн шинжлэх ухааны төлөөлөгчид, жишээлбэл физикчид цөмийн хэсгүүдийн тухай ийнхүү <<түүхийг өгүүлнэ>>. Иймэрхүү түүхийн хэлбэрүүд нь хэлбэр маягаар /эмгэнэлт явдлын/ трагедийн болон комедийн /хэлбэр/ маягт өгөгдсөн байдаг бөгөөд модусын соёлын хэлбэрээр бататгасан байдаг.

Ийм ч учраас түүхчид дүрслэн буй үйл явдлуудыг тунгаан бодсон / ухамсарласан дэс дарааллын холбоотойгоор /хэлхээний дэс дараалалд оруулж тайлбарладаг.

Энэ бол рационалист тайлбарыг шүүмжилсэн хэрэг бөгөөд ялангуяа поструктурализм илүү ихээр илэрдэг билээ. Сонгодог структурализм нь өөрийн зорилгоо зарим тайлбар өгөх тулгуур схемыг эрж хайхад чиглэгдэж байв. Жишээлбэл, хүй нэгдлийн үеийн ухамсарт байсан /оршиж байсан/, гэвч өнөөдөр бидний хувьд соёл иргэншлээр <<хаагдсан>> түүний үрээр орчин үеийн соёлын үзэгдлүүдийг тайлбарласан болох юм. Поструктурализм нь, бүр эсрэгээр, цаанаас <<тулгасан>> тайлбар бүхий схемүүдээс татгалздаг бөгөөд үүний оронд /сэтгэлгээ болон тайлбарын чөлөөт байдлыг/ чөлөөт сэтгэлгээ болон тайлбарыг яах аргагүй чиг баримжаагаа болгодог бөгөөд <<чөлөөт /яруу найргийн/ сэтгэлгээ>>г шинжлэх ухааны сэтгэлгээнд сөргүүлэн тавьж, үндсэн дээ <<хуулбарлаж>> буй бөгөөд эцсийн бүлэгт <<аливаа сэтгэлгээ байхгүй байх>>-г үзүүлж байна.

Эцэст нь, дөрөвдүгээрт, энэ номлолын эрс өөрчлөлт нь жирийн /өдөр тутмын/ ухамсар /сознание/ болон рефлексжэх /философийн болон утга зохиолын/ сэтгэлгээ хоёрын дундахын харьцуулалт юм. Сонгодог философийн хувьд /өдөр тутмын/ жирийн ухамсар нь /атгаг сэжиг/ балай заншлын /предрассудок/ хуримтлалын хувьд соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талбар мөн юм. Шинэ нөхцөлд бол ерийн ухамсар нь адил эрх бүхий обьект болоод зогсохгүй философийн тайлбар болон эрэл хайгуулын эх сурвалж болж байна. Тэр бүр чухал байр суурийг эзэлж байна. Хэрвээ классик нь үнэнээс гарч байгаа бол, жирийн ухамсарт тэр нь суугдсан бол, зөвхөн түүнийг нээж тайлбарлах /үлдсэн/ хэрэгтэй ажээ /2,99-100/.

Ийнхүү дээр дурьдсанчлан дундад зууны эрх зүйн түүхийг судлахад, миний сэдвийн хувьд юуг хэрэглэж /ашиглаж/ болох вэ? гэвэл:

Нэгдүгээрт: Хоёрдугаар зүйлд дурдагдсан зүйлс. Эртний хууль, эрх зүйг судлахад шинжлэх ухааны тайлбар онцгой чухал биш, ер нь бол тодорхой арга ч хэрэггүй юм. Түүний дотор маш <<чөлөөт>> /стиль/ хэлбэр бүхий арга зүйг, эцсийн бүлэгт /интердисциплинарный/-салбар дундын хандлага, түүх, филологи, гүн ухаан, этнографи /угсаатны судлал/, сэтгэл судлал /психологи/, улс төр судлал /политологи/ гэх мэт.

Хоёрдугаарт: Ер нь төр эрх зүйн түүх нь минийхээр бол <<бие даасан шинжлэх ухаан бөгөөд түүний дотор : түүх, гүн ухаан, политологи, этнографи, психологи гэх мэт.

Гуравдугаарт, энэ (судалгааны) сэдвийг судлахад гуравдугаар зүйлд анхаарсан бүхнийг оруулж болно. Энэ нь утга зохиолын текстыг судлах тусгай /өвөрмөц онцлог бүхий/ арга зүйг ашиглана гэсэн үг. Төр эрх зүйн түүхийг, ялангуяа дундад зууны төр эрх зүйн түүхийг судлахад эх сурвалжууд нь янз бүр байж болно, тэдгээрийн дотор дундад зууны утга зохиолын дурсгал бичгүүдийн хэсгүүд хэрэглэгдэж болох юм.

Жишээлбэл : XII-XIY зууны Монголын <<Их Засаг>> хуулиас одоо яг эх сурвалжаар нь ганц ч зүйл олдохгүй болсон билээ. Тийм ч учраас судлаачид <<Их Засаг>>-ийн эх сурвалж болгож утга зохиолын дурсгалт бичгүүдийг ашигладаг билээ. Жишээлбэл, <<Их Засаг>>-ийн хэсгүүд нь <<Монголын Нууц Товчоо>> зэргээс мэдэж болно.

Дөрөвдүгээрт: Постмодернизмд тулгуур болгож ахуйн /хагас хугас/-аас хэсэгчилсэн байдал, ухамсрын тусгаарлал /хөндий тасалданги/-ыг /уг үндэс/ уг тулгуур болгон авдаг.

Ийм ч учраас дурын текст янз бүрийн олон /хувилбар/ янзын тайлбарыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд, мөн зарчмын хувьд нээлттэй бөгөөд субьектив онцлогтой билээ…

Ийм ч учраас <<хэсэгчилсэн>> баримт сэлт дээр болон <<тусдаа олдсон утга зохиолын янз бүрийн эх сурвалжийн тасархай хэсэг >> /отрывок/ дээр ажиллахдаа /Жишээлбэл <<Монголын Нууц Товчоо>> гэх мэт/, судлаач хүний хувьд чөлөөтэй бөгөөд хувь хүний зүгээс өргөн боломж олгож байна. Энэ миний тайлбарын субьективизм, /субьектив/ чөлөөт байдал нь <<шинжлэх ухааны эсрэг бус>>, харин бүр эсрэгээр намайг зоригжуулж, энгийн нүдээр харагдахгүй, мэдэж болохгүй тэр <<нарийн /судсыг/>>-ыг илэрхийлэх боломж олгох юм.

Тавдугаарт: Миний ойлгосноор /бол/ түүхч өөрийн сударт буй тухайн <<эрин цаг үед>> шилжин <<орсон>> байх ёстой бөгөөд <<одоо>>-гийн цаг үеэсээ сэтгэл зүйн хувьд оюун санаагаараа холдон тасарсан байх ёстой. Зөвхөн тэр үед түүхч хүн, маш оновчтой, зөв зүйтэй, тохирсон тайлбарыг өгч чаддаг юм. Энэ нь судалгааны текстийн арга зүйн үндсийн хувьд деконсрукцийн арга болж өгдөг.

Арга зүйн утга санаа нь утга зохиолын, тэр байтугай эрх зүйн баримтын тасархай/гаас/ дотроос текстийн зөрчлийг илрүүлэх, <<гэнэн>> уншигчдад анзаарагдамгүй далд бөгөөд зохиогчоос /бултах/ мултрах <<үлдэгдэл>>, <<далд>> /унтаж буй/ хий бодлого санаануудыг эртний үг хэллэг ба үгийн сангаас илрүүлэхэд оршино.

Зургадугаарт : <<Постструктурализм>>-ын хувьд надад ашигтай тустай зүйлс байна. Энэ XII-XIV зууны үеийн <<Их засаг>> хуулийг системчилсэн зүйлүүдийг хянан үзэж, өөрийн системчиллэлийг дэвшүүлэхэд болох гэх мэт юм.

Их засаг хуулийн дотоод агуулгын талаар цөөн хэдэн хүн судлаж байсан бөгөөд яагаад гэвэл бүрэн бүтэн текстийг нь олж харсан нь үгүй юм. Ийм учраас энэ их хүндрэлтэй асуудал болой. Жишээлбэл : <<Их засаг>> хуулийн бүтэн агуулгын талаар Г.Вернадский бичихдээ :

  1. Дипломат элчийн тухай

Дайн зарлах тухай

  1. Шашин шүтэх эрхийн тухай

  2. Дээд цол хэргэм (зэрэг) хэрэглэх тухай

  3. Ан гөрөө/зохион байгуулах/ хийх тухай

  4. Цэргийн дэг журмын тухай

  5. Албан тушаалтнууд нэг газраас нөгөөд хөдлөх тухай

  6. Хаан болон түүний ордныхонд бүсгүйчүүдийг шилж сонгох тухай

  7. Өртөө шуудан /буухиа элчийн/ тухай

  8. Татварын тухай

  9. Өмчийн тухай

Өөр нэгэн эрдэмтэн Орнотаскин <<Орос ба Монгол>>(орон)

  1. Ерөнхий хөтөлбөр

  2. Олон улсын эрх зүйн хуулиуд

  3. Засгийн газар армийн тухай

  4. Эрчүүдийн эрх

  5. Цэргийн хууль

  6. Иргэний хууль

  7. Худалдааны тухай хууль

  8. Заншлын хууль>> гэх мэт.

Хятадын монголч эрдэмтэн Сайшаал <<Их Засаг>>-ын агуулгын талаар бичихдээ:

  1. Ерөнхий хөтөлбөр

  2. Олон улсын эрх

  3. Худалдааны хууль

  4. Зам чөлөөлөх болон өртөөний албаны хууль

  5. Шашин шүтлэгийн тухай хууль

  6. Эрүүгийн эрх

Агуулгын хувьд <<Их Засаг>> дараах хэсгүүдэд хуваагдана:

  1. Ерөнхий хөтөлбөр

  2. Засаг захиргааны зохион байгуулалт албат зарц нарын эзэндээ захирагдах дэг журмын тухай

  3. Цэргийн хууль

  4. Олон улсын хууль. Чингис хааны дэлхийн төрт улсын хууль

  5. Худалдааны хууль

  6. Өртөөний алба, шуудангийн тухай

  7. Шашин шүтлэгийн тухай

  8. Эрүүгийн хууль

  9. Татварын хууль

  10. Ангийн тухай

  11. Иргэний хууль /гэр бүлийн тухай, өв залгамжлалын тухай гэх мэт/. Үүнд миний бодож байгаагаар бол билиг сургаалууд орох ёсгүй гэж бодож байна.

Ийм ч учраас постмодернизмээс эрх зүйн судалгаанд хэрэглэх зүйл нэг бус байна.

1.Оршил

Энэ өгүүлэлд би <<Постмодернизм>>-ын аргыг <<XII-XIV зууны <<Их Засаг>> хуулийг судлахад>> хэрэглэх боломжийг судлахыг зорьсон болно.

<<Постмодернизм>>-ын аргыг хэрэглэхийн тулд би <<Постмодернизм>>-ын тойм өгүүлэлүүдтэй танилцан сонирхон судласан юм.

Зарим талаар <<Постмодернизм>>-д юуны тухай яригдаж байгааг зарим талаар мэдэх боломж олдсон юм. Постмодернизмын тухай би тодорхой юу мэдэж авсан бэ? /Одоо би <<Постмодернизм>>-ыг Монголд хэрэглэж байна уу? үгүй юу? гэдгийг сайн мэдэхгүй байна? Монголын урлагийн салбарт <<Постмодернизм>> тодорхой байр сууриа хэдийн эзэлсэн билээ.

Миний мэдэж байгаагаар XX зууны сүүлч гэхэд түүхийн шинжлэх ухааны дотоод гүн академийн амьдралын /X/ гадарга дээр тод илэрч гарч ирэх бөгөөд үе үеийн залгамжлагчдын хүнд бэрх халаа, оюун ухааны чиг хандлага болон судалгааны /үг хувирлын хүснэг/ жишээ, үг хэллэгийн өөрийн түүхээс хамаарна. Орчин үеийн түүх бичлэгийн орчин улам бүр постмодернист шинж чанартай болж байна.

<<Постмодернист өдөөлгө>> нэртэй миний /гарчигласан/ уншсан нэгэн өгүүлэлд соёлын болон оюуны түүхийн шинэ чиг хандлага >>-ын тухай бичсэн бөгөөд:<<Хэрвээ 60-аад оны эхэн үе зарим нэг талаас нь түүхэн байдлыг орчин үеийнхтэй харьцуулсан авч үзвэл тэдгээрийн хоорондын гэрээлэлт нүдэнд ажиглагдсан болно. Энэ нь юуны өмнө /түүхчийн эх сурвалжтайгаа харьцаж байгаа байдал/ түүхч эх сурвалж, /харьцааны/ харилцааны шинж чанарыг ойлгоход /зарчмын ялгаа нь хоёрын хоорондын шинжлэх ухааны болон түүхийн /шинжлэх ухаан/ мэдлэгийн аргууд түүнийг илэрхийлэх хэлбэрүүд болон түүхэн текстийн үргэлжилсэн тайлбар хоёрын харилцааны шинж чанарыг ойлгоход үндсэн, зарчмын ялгаа нь оршино. Өөрчлөлтийн мэдрэхүйн шинж тэмдэг нь бол түүхэн бүтээлүүдэд утга зохиолын бүхий эх сурвалжийг болон орчин үеийн утга зохиолын онол ба арга зүйг өргөн хэрэглэх болжээ.

Өгүүллийн зохиогчийн онцлон тэмдэглэж байгаагаар бол түүхчийн <<Постмодернизмын үндсэн өдөөлт>> нь түүхэн бодит байдлын төсөөллийн эсрэг, түүхэн танин мэдэхүйн обьектын тухай талаар, шинэ тайлбар хийж, субъектэд гаднаас танигдах бус, харин хэл болон /хэлэлцүүлэг хэлбэрээр/ дискурсив практикаар бүтээж байгаа юм. Хэл жирийн холбоо харилцаа ба тусгалын хэрэгсэл бус, харин утга санаа бүрдүүлэгч хүчин зүйл мэтээр авч үздэг бөгөөд сэтгэлгээ /сэтгэхүй/ болон /зан авирыг/ хэв шинжийг /шалтгаант холбоогоор/ холбож буй билээ./детерминиюущий/. Хэл шинжлэлийн жижиг хэлбэрийн түүхэн /дискурсыг/ шүүмж хэлэлцүүлэг төрөлхийн байдал яг байгаагийнхаа хувьд нь эргэлзээнд ордог бөгөөд /хяналтад, шүүмжид өртдөг бөгөөд/ <<гэмгүй байдлыг>> семиотик /хэлбэрээр/ үгүйсгэсний дараа дүрслэгдэн буй хэлнээс /хэл ярианаас гадуурх бодит байдалд хандуулан түүх /нарратив/ нь хуучны дахин сэргээгдэж буйтай ижил төстэй хэлбэртэй /хэлбэр бүхий бөгөөд/ түүхэн /өгүүллийн/ хүүрнэлийн зохиомол, хиймэл шинжийг тэмдэглэсэн бөгөөд жигд бус хадгалагдсан хэсэг бусаг, заримдаа дураар сонгон авсан /сонгосон/ дэс дараалсан цаг хугацааны /хэлхээс/ эгнээ болсон сурвалж бичиг нь түүхэн хүүрнэлийн зохиомол, хиймэл шинж байдлыг тэмдэглэсэн байдаг.

Энэ аргын тухай тайлбарласанчлан, түүхэн ойлголтын боломжийн /гүн/ уг хязгаарын тухай төдийгүй, мөн өөрийн бүтээлч үйл ажиллагаанд судлаач өөрийн зүгээс хянах аргууд ба объектив шалгууруудын тухай …= Түүхчээс текстийг анхааралтай /ажиглах/ хянаж унших, шууд хэлсэн зүйлсийн цаана юу нуугдаж буйг тайлах /илрүүлэх/, эх сурвалжийн эхлээд үзэхэд үл мэдэг /өөрчлөлтийг/ хувирлыг тайлах, түүхэн ёсоор зориулагдаж асан тэр хүрээнийхний унших ёстой тэр ухагдахуун /дүрмээр/ болон аргаар задлан шинжлэх ёстой юм.

Зохиогч постмодернист жишээ /үг хувирлалын хүснэгт/ түүх билэгт бүрэлдэн тогтож буйтай уялдан ноцтой өөрчлөлтүүд түүх бичлэгт гарч түүхчдийн мэргэжлийн ухамсрын хүрээнд гарч ингэснээр энэ /постмодернист /өдөөлт нь философийн мэргэжлийн тухай түүхийн хүмүүнлэгийн шинжлэх ухааны / тогтолцоонд / системд эзэлж буй байр суурь, түүний дотоод бүтэц, судалгаа шинжлэгээний зорилго, зорилтуудын тухай, статус /эрх хэмжээ/, судлах зүйл, уламжлал болон тогтсон төсөөллийг дахин хянаж үзэхэд хүрч байгаа юм.

В.Г.Графинский “Дэлхийн Төр, эрх зүйн түүх” сурах бичигт <<эрх зүйн зарчмуудын дүрмийн ээдрээтэй цогцолбор болон хувь /хүн/ хүмүүс хоорондын тогтвортой харьцаа, мөн түүнчлэн байгууллага болон хувь хүмүүсийн хоорондын харьцааг олон талаар судалж гэхдээ практик болон танин мэдэхүйн зориулалттай аргууд хамгийн их ашиглагдан хэрэглэгддэг. Мөн энэ талаар төрийн засгийн инситутуудын ба бүтэц, үйл ажиллагаа, өөрчлөлтүүдийг хэлж болох юм. Энд дурьдахад хамгийн их хэрэглэгддэг танин мэдэхүйн аргууд нь социаль-структур болон структур-функциональ анализын аргууд бөгөөд өөрөөр хэлбэл анализ /задлан шинжилгээг/ статик болон динамик өөрчлөлтөд хийнэ гэсэн үг.

Өнгөрсөн зуунд эрх зүйн шинжилгээ судалгаа нь, тухайлбал англосаксоны эрх зүйд хоёр янзаар илэрч байв. Дедуктив арга болон индуктив аргаар гэх мэт. Дедуктив анализын арга одоо үеийн эрх зүй ба санал бодол /үзэл санаа/-ын байдалд суурь задлан шинжилгээ хийсэн дээр үндэслэгдсэн байна. Индуктив нэгтгэлийн арга нь түүх ба угсаатны зүйн ажиглалт дээр үндэслэгдэж индуктив эрх зүйн хувьд /салбарт /эрх нийгмийн түүхийн нэг илрэл болдог бөгөөд өргөн хүрээнд болдог байна. Шинжлэх ухаан бүр /хөгжлийн/ чиг хандлага, хуулиудыг илрүүлэхийг эрмэлзэж байдгийн хувьд, эрх зүйн салбар нь ерөнхий зарчмуудын хэлбэртэй бөгөөд тодорхой үйл явдлуудыг удирдсан…

Хууль цаазын шинжлэх ухааны түүхэн арга зүй нь шаардлагын дагуу харьцуулах ба бүрдүүлэгч /составляющий / үүрэгтэй байдаг. Ингэж Английн хууль цаазны шинжлэх ухааны онцлог, түүний арга зүйн талаар харьцангуй эрх зүйн бүтээлдээ Английн эрх зүйн түүх судлаач Г.С.Мена юу дурьдсан талаар Оросын эрх зүй судлаач П.Г.Виноградов өгүүлжээ. /9.11-12 / Одоо ХII-XIV зууны Монголын Их Засаг хууль цаазны түүхийн дурсгалт бичгийн талаар дурдъя. Цэрэг феодалын эзэнт гүрнийг үндэслэгч нараар Европ, эртний Орос, Алс болон Ойрхи Дорнодод Азийн гүнээс ирсэн нүүдэлчин монголчууд тодорсон бөгөөд энэхүү эзэнт гүрнийг үндэслэгч нь монголын цэргийн удирдагч жанжны хүү Чингис хаан байсан агаад Монголын овог аймгуудыг болон хөрш зэргэлдээ улсуудыг нэгтгэсний дараа Хархорумд суурьшижээ. /9,35/ Чингис хаан засгийн эрхийг төвлөрүүлж өөрийн байр суурийг бэхжүүлж, эрх мэдлээ бататгаж, Их Засаг нь зан заншил, хууль цаазны эмхэтгэл бичиг болж Монгол төрийн чухал зэвсэг болжээ. Хууль цаазны энэ эмхэтгэл бичиг нь системчлэгдээгүй байсан бөгөөд түүнд зарлиг, цааз /тушаалууд/ ордог байжээ. Их Засагт мөн Чингис хааны билиг сургаалууд ч хамрагдаж байжээ. Их Засаг одоо болтол хадгалагдаж үлдээгүй бөгөөд <<Их Засгийн хэсэг тасархайнууд нь дэлхийн олон оронд тархжээ. Тухайлбал Монголын эзэнт гүрэн оршиж байсан Хятад, Орос, Солонгос, Иран, Ирак, Энэтхэг /Армян, Гүрж, Азербайджан, Сири, Казакстан, Киргизстан/ гэх мэт. Сүүлийн үед Монголд, Хятадад, Солонгос Америк болон бусад орнуудад, ялангуяа Монгол судлал хөгжиж буй орнуудад “Их Засаг”-ийг судлаж эхэлж байгаа бөгөөд янз бүрийн орны түүхч эрх зүй судлаачид, Монголч эрдэмтэд судалж байгаа юм. Их Засаг судлал нь XIX зууны сүүлчээс эхэлсэн билээ. Анхны судлаачид нь Оросын түүхч угсаатны зүйн эрдэмтэд ажээ. Жишээлбэл: Берёзин, Орнотаскин, Вернадский Г.В., Гумилев Л.Н., Иванин, Цэвээн Жамцаранов, Владимирцов,гэх мэт. Тийм учраас янз бүрийн судлаачид, янз бүрийн эх сурвалжуудаас, янз бүрийн арга зүйгээр судлаж байсан нь магад. Монголд “Их засаг”-ийг түүх хууль цаазны үүднээс сонирхон судалж байжээ. Ер нь энэ сэдэвтэй дам холбоотой диссертациуд /сэдвүүд/ ч бий билээ. Гэхдээ үнэндээ эдгээр бүтээлүүдэд “Их Засаг”-ийн хөндөж асан бүх асуудлуудыг бүрэн хамарч чадаагүй билээ. Ийм ч учраас <<Постмодернизм>>-ын аргыг эрх зүй болон түүхийн дурсгалт бичгийн тасархайд /оруулан/ хэрэглэж судлах боломжийг судлахыг зорьсон юм.

<<Постмодернизм>> гэж юу вэ ?

Би <<Постмодернизм>> -ын талаар амжиж уншсан мэдсэн бүх тэр их асар том материал, мэдээллийн тухай бүгдийг нь гаргаж тавихыг зорьсонгүй, тэгэж ч чадахгүй, амжихгүй буй заа. Постмодернизмд чухам юун тухай өгүүлдэг талаар маш товчхон өгүүлэхийг хүсч байна.

Постмодернист жишээ нь, юуны өмнө орчин үеийн утга зохиол судлалд ноёлох байр суурийг эзэлсэн бөгөөд нийгэм хүмүүнлэгийн бүх шинжлэх ухааны бүх хүрээнд өөрийн нөлөөг үзүүлж буй юм…

Постмодернизм нь дараахь зүйлүүдийг эргэлзээнд нь оруулж байна.

1. Түүхэн бодит байдлын тухай өөрийнх нь ойлголт /бодит ойлголт/, түүнтэй хамт түүхчийн өөрийнх нь ав адил байдал. /бодит байдал, зохиомол байдлын хооронд/

2. Түүхэн танин мэдэхүйн боломжид итгэх ба объектив үнэнд зорих …/1,226-227/ туйлын нээлттэй бөгөөд маш мэдрэмтгий сүүлийн үеийн баруун Европын онолын сэтгэлгээнд америкийн утга зохиол судлалд туйлын нээлттэй бөгөөд маш мэдрэмтгий францын постструктуалистууд болон Германы неогерменевтикууд өн баян хөрсийг авсан билээ. Шинэ онолуудыг болон шүүмжлэлийн аргуудыг утга зохиол хэмээн нэрлэх хүрээ хязгаарын гадна тараах нь ялангуяа түүхэн бүтээлүүдийг задлан шинжлэх нь америкийн хүмүүнлэгийн эрдэмтдийн боловсруулсан төлөвлөгөө бөгөөд юуны өмнө түүхийн тропологийн онолтой холбоотой юмаа… Постмодернизмын онолын болон арга зүйн шинэчлэлийн хүлээн зөвшөөрөгдсөн түүх бичлэг шүүмжлэгч Хайджен Уайт нь хамгийн ирээдүйтэй болох оюунлаг түүхийн чиглэлийг бүтээсэн билээ. Өөрчлөгдсөн салбар дундын ашиг сонирхол нь дахин эмзэг асуудлыг тавьсан бөгөөд нэг талаас, түүх бичлэг нь түүнд өөрт маш хэрэгцээ бүхий үр ашигтай олонхийн үзэж байгаагаар түүний шинэ хэлбэр нь редукционизмаас сэргийлсэн хорын ерөндөг, социологийн болон психологийн /сэтгэл судлал/ болох бөгөөд нөгөө талаас бодит туршлагыг текстэд , бодит байдлыг /реальностийг/ хэл /ярианд/ бичигт, түүхэнд, утга зохиолд /анхаарсан /харуулах явдал юм. “Дундаж чиг /шугам нь/” түүхчдэд буцах боломжгүй тэр хязгаарт /шугамд/ ойртож очсон хэрэг юм /1.229/. Үүний үр дүнд шинэхэн түүх бичлэгт маш их ирээдүйтэй хоёр өргөн урсгал бүрэлдэн тогтсон бөгөөд түүнд постмодернист чиглэл урам оруулах /урамшуулах/ нөлөө үзүүлдэг. Энэ нь: шинэ соёлын болон шинэ оюун ухааны түүх илэрч байгаа юм. Энэ төрөл олон талт /эх/ бий болсон юм/ тогтоц нь нэг тайлбарт сиамын ихрүүд шиг байхад / бусад /өөр зүйлд/ тогтоцод /болохоор Сцилла, Харибда шиг өөр хоорондоо дүр төрхөө цаг цагт өөр өөрөөр өөрчлөн салах буюу дахин нийлж /эхний байрт/ нэг бол нэг дүр аль эсвэл өөр бүрэлдэхүүн хэсгээ гарган тавих мэт байна. Тус /бүрийн/ бүрт нь, тэдний харьцааны ер бусын байдлыг /ялган салгах нь/ учрыг ойлгох /оролдох нь/ оролдлого барууны хэсэг эрдэмтдийн практикт нэг бус удаа тохиолджээ.

Хэл, текст болон нарратив /бүтэц түүхэн бодит байдлыг бүтээх болон дүрслэхэд түүхэнд культурологоор байдлаар хандах арга зүйн суурь үндэс бөгөөд зарим хамгийн ерөнхий онолын болон арга зүйн зарчмуудыг цогц хэмээн ойлгож болно. Постмодернист онолыг хэрэглэх хамгийн сонирхолтой салбар бол түүхэн ухамсрын түүх бөгөөд судлах хүрээний дотор нь их том ирээдүй бүхий шинэ соёлын болон оюуны түүхийн үр ашигтай нийлбэр /синтез/ нээгдэн хүлээгдэж буй билээ. Утга зохиол түүхтэй <<Нэгдсэн>> нь түүхэн мэдээллийг дамжуулах болон нарийн төвөгтэй арга хийх, хадгалах болон манипуляцичлах, боловсруулах аргад илүү их сонирхол төрүүлж байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Энэ тухай ихэнхдээ судалгааны төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ /1,239/.

Түүхэн танин мэдэхүйн үйл явцыг дахин хянан үзэж /шүүн тунгаах нь/, түүхэн мэдлэгийн постмодернист соёлын жишгээр /парадигма/ дамжуулж хүртээх нь өөрийн төгсгөлөөс маш хол бөгөөд санаанд оромгүй үр дагаврыг хүлээж болзошгүй мэт. Гэлээ гэсэн ч И.Олабарритай санал нийлэхгүй байхын аргагүй <<Түүхч санаанд багтамгүй ой бүхий үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байж буюу үр дагаварыг хянахаас татгалзаж чадахгүй юм. Түүхчийн хувьд ёс уламжлалыг зохиох бус, харин яаж болон яагаад бүтээгдэж буйг судлах хэрэгтэй билээ. /1,240/ Түүхэн соёлын салбарт дээр дурьдсан судалгааны чиглэлүүдээс гадна түүхийн шинжлэх ухааны түүхэн дундаж байр сууринаас шинээр харах нь маш ирээдүйтэй харагдаж байна. Түүхэн шинжлэх ухааны шүүмжлэлийн тухай яриа өрнөж буй бөгөөд, тэр нь уламжлалт түүх бичлэгийн хандлагаас холдож буй бөгөөд түүхэн үзэл санаа, урсгал болон “сургалтыг” <<Данслах>> /цэслэх/ болон дүрслэн бичихээс түүнийг соёлын түүхэн антрополог болон <<Шинэ соёлын түүх>>-ийн зарчимд үндэслэн илүү нарийвчлан задлан шинэчлэхэд тэмүүлж буй билээ. Энэ задлан шинжилгээний үндсэн /зүйл/ гол судлагдахууны хувьд түүхчдийн судалгааны ухамсрын салбарт чанарын өөрчлөлт гарч ирэх ёстой билээ. Тэгвэл түүхэн шүүмжлэлийн анхаарлын төвд түүхчийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнгүүд – “бүтээгдэхүүн” гарч ирээд зогсохгүй мөн түүний бүтээлч үйл ажиллагааны лаборатори, шинжээч сэтгэлзүй болон практик, түүхийн бүтээлч соёл бүхэлдээ хамаарах юм аа. Түүхч нь зөвхөн тухайн үеийн /орчин үеийн/ нийтийн соёлын /нөхцөлд/ орчинд “умбадаггүй” бөгөөд, харин бүр явцуу өөрийн уламжлал бүхий мэргэжлийн соёлд умбадаг юм. Түүхийн шинжлэх ухаанд хэдий “шинэлэг” хэмээх нэр томьёо байсан ч байнга түүх бичлэг давтагдах урсгалуудын нэр томьёонд, гол үүргийг “шинэ” хэмээх үг гүйцэтгэдэг. Ийм ч учраас бүх цогцолбор /чиглэл/, зорилт “удирдамж” заалтыг бүх талаас нь задлан шинэчилж /тодорхой/ “оновчтой тодорхойлох шаарлага байнга төрдөг бөгөөд тэр нь үндсэндээ шинэ чанарыг төрүүлж байгаа юм. Энэ нь /магад/ гарцаагүй, түүхэн танин мэдэхүйн зорилт, арга зүйг хамрах төдийгүй түүх бичлэгийг өөрийг нь хамарч байгаа юм. Ийм хүнд бэрх түүхэн үзэгдлийг судлахад цогц арга барил нь нийгэм хүмүүнлэгийн мэдлэг түүх оршин тогтнох тодорхой хэлбэрийг дэс дараатай, системтэй задлан шинэчлэхэд чиглэгдэж болох бөгөөд цаг /үеийн/ хугацааны дараа зайлшгүй хувьсалд орох юм. Шинжлэх салбар хоорондын ухагдахууны ойлголтын агуулгыг алдсаныг наад захын жишээ болгож болох бөгөөд “шинэ түүхийн шинжлэх ухааны” тулгуур заалтыг /удирдамж/ бүрдүүлэх бөгөөд түүхийг асуудалжуулахын хамт түүхэн хүчин зүйлийг нэг талаас нь задлан шинэчлэхээс /тайлбарлахаас/ түдгэлзэх, түүхчийн эх сурвалжтай харьцах идэвхтэй /байдлыг/ үүргийг хүлээх явдал юм. Бүх нийгэмд, ямар ч улс төрийн тогтолцооны үед түүхч нь тухайн эрин үеэсээ гүн гүнзгий нягт хамааралтай байдаг бөгөөд түүний орчин тойрны байдал, цаг хугацаанд автагдсан нь бүрэн дүүрэн илэрч байна. Гадаад түлхээсийн нөлөөн дор болон үйл явдал хүндрэлтэй бэрхшээл бүхий асуудлууд болон /ховор биш/ цөөн биш удаа ширүүн шинэхэн цаг үеийн хүнд сургамжийг ухамсарлан ойлгосны /үндсэн дээр/ үр дүнд, түүх бичлэгийн урьд өмнөх үеийнхний түүхчдийн хуримтлуулсан уламжлал, туршлага болон мэдлэгийг дахин хянан үзэхэд зайлшгүй хүрдэг бөгөөд хуучин цаг үеээ харах өөрийн үзэл бодлын /хэтийн төлөвөө/ үзэмжээ өөрчлөх түүнийг танин мэдэх шинэ арга замыг хайх ажээ. /1,245/ Орчин үе бол аж үйлдвэржсэн нийгмээс шинэ постиндустриал11 болон мэдээллийн 2 нийгэмд энэ үйл явцыг философийн үзэл баримтлалын дагуу ойлгохыг зорьж буйн илрэл бол постмодернизм юм. Постмодернизм гэж юу вэ ? Тэр синэергетиктэй яаж харьцалдаж байна вэ ?…

Модернизмийн онцлогийн мөн чанар нь Социокултур /нийгмийн соёл/- ын үйл явцын хувьд үгүйсгэхэд таарах билээ. Р. Инглхардтын дагуу модернчилэл нь юуны өмнө тухайн нийгмийн улс төр эдийн засгийн боломж нь нэмэгдэх үйл явц билээ. Эдийн засгийн боломж нь аж үйлвэржүүлэлтийн үр дүнд, харин улс төрийнх нь боломж хүнд сурталчилтын үр дүнд өсөж байдаг ажээ. Тийм ч учраас /модернизачлал-төгөлдөржүүлэх/ модернизацийн үйл явцын цөм нь аж үйлвэржүүлэлт болдог бөгөөд эдийн засгийн өсөлт ноёрхогч социал зорилт болдог. Харин индивидуал түвшинд ноёрхогч зорилго хүрч болох /үндэслэл/ шалтаглал /мотивизаци/ болдог”.

Аж үйлдвэржсэн нийгэм аж үйлдвэржихийн өмнөх нийгмээс ялгаатай нь рационал зохион байгуулагдсанд оршино. Нийгмийн ахуйн бүх хүрээнд рационализаци аж үйлдвэржихээс өмнөх нийгмээс аж үйлдвэржсэн нийгэмд шилжих зайлшгүй нөхцөл нь болдог. Тийм ч учраас нийгмийн организмийн /бүтцийн/ гол төв нь ийм социал институт болдог бөгөөд тухайлбал эдийн засаг ба хууль эрх зүй, тэд нь рационалчлалд автагддаг байх юм. Рационалчлалын уг үндэс нь шинжлэх ухаан болон түүний хамгийн хөгжингүй салбарууд болж өгдөг. Үүнд хоёрдугаар зэрэгт хүн ба нийгмийн социал ахуйн тэр салбар хүрээ тавигддаг бөгөөд тэр нь рационалчлалд хамгийн бага автагддаг /түрэгддэг/. Тийм ч учраас модернизмийн нөхцөлд рационалчлал нв багаж зэвсэг мэт /инсрументаль/ үнэт зүйлсийн хэмжээнд хүрдэг. Өнөөдрийн техногенный соёл иргэншлийн үндсэн үнэт зүйлсийн хямрал нь рационализмийн арга зүйн жишээний хувьд алдаатай нотолгоо /баталгаа/ болж байгаа биш инсрументаль рационалчлалын явцууг харуулж рационалчлал нь эдийн засгийн болон эрх зүйн алгоритмд хүргэж буйг илэрхийлж байгаа юм /3,87/.

Аж үйлдвэржүүлэлтэд итгэх итгэл найдвар, шинжлэх ухааны рационалчилал экономизм3 зэрэг нь өөрийнхөө давуу чанарыг баталж чадсангүй. Сциентист4 үнэт зүйлсийн ертөнцийг үзэх үзэл /нь/-ийн тулгуурт санал алдагдах болсон нь цаашдаа философи, уран сайхны соёл шинжлэх ухааны рационализмд санал алдагдахад хүргэж энэ нь постмодернист философийн янз бүрийн хувилбарт хамгийн бүрэн дүүрэн /их илэрлээ/ олсон юм. /3,90 / Постмодернизм нь хэзээ нэгэн цагт классик позитивизм байсныхаа хувьд ахуйг философийн үүднээс /хандахаас/ харахаас татгалзаж соёлын оршин тогтнож буй загварыг тулгуур болгон, тэр загвараа бүхэл болон нэгдмэл үгүйгээр үзэж буй билээ /3,92/.

Шинэ постмодернист философид ахуйн хэсэгчилсэн байдал /хэсэгчилсэн буюу фрагментарность/ болон ухамсрын тасранги байдлыг тус тус тулгуур болгон авдаг. Тийм ч учраас дурын текст олон төрлийн тайлбарыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй зарчмын хувьд нээлттэй бөгөөд субъектив шинжтэй байдаг. Тийм ч учраас релятивист тайлбар нь жам ёсны бөгөөд учир шалтгаант соёлын хэсэг нь болдог. Ухамсрын тасархай шинж чанар, текстын дэлгэмэл шинж нь түүхэн цаг үеийнхээ оюун санааны уур амьсгалын тодорхойлогч шинж чанар нь болж өгдөг юм. Энэ бүх үзэл санаа нь илэрхий бөгөөд илэрхий бусаар бүх нийтийн шалтгаант байдлын үгүйсгэлийн сэдэвт тулгуурладаг юм. Ингэхдээ механикийн, Лапласын шалтгаант үр дагаварын тухай болон ер нь шалтгаант байдлын аль альны алдаатай тухай болон явцуу байдлын тухай ярихгүй өнгөрч болохгүй юм. Үзэгдлийн мөн чанарын тухай асуудлыг тавихыг хориглоно. Ахуй бол урсгал, түүнд янз бүрийн чиглэлтэй, янз бүрийн эрхтэй үйл явдлууд огтлолцдог. Тэднийг танин мэднэ, ойлгоно гэдэг хамгийн янз бүрийн байдлаар эдгээр үйл явцыг холбоно, тэдний коллажийг бүрдүүлж, өөрийн үзэмжээр угсаран эвлүүлнэ гэсэн үг билээ.

Тухайн тохиолд угсарах дүрэм хуулийн талаар ярих аргагүй бөгөөд эдгээр үйл явдлын янз бүрийн зохицол байхыг үгүйсгэж болохгүй билээ. Нэгдсэн төвөггүй бөгөөд хамгийн зохимжтой соёлын олон хэлбэрийг сурталчилсан жишээнд, утга санаа нь үйл явцын өрнөл дунд туурвин бүтээгдэж, бүх л бүтээгдсэн агуулгууд нь эрх хэмжээний /статусын/ хувьд эрх тэгш, соёл нь зарчимч олон ургальч, бөгөөд палеонтологич, бодит байдал болон текстын тайлбар нь бүрэн бүтэн биш, мөн чанарыг тусгахгүй бол, тайлбарын тухай асуудлыг тавих нь байж болохгүй буюу энэ нь бодит байдлыг эргэлзээтэй болгож, түүнийг үнэн зөвөөр тусгахгүй билээ. Үнэний тухай асуудал нь мэдлэг, обьект хоёрын тохирооны тухай /тулгамдсан/ асуудлаар нэр хүнд нь буурдаг байна. Ийм ертөнцийг үзэх үзлийн жишээний үр дүн нь ямарч /дурын/ жишээ болон ямар үзэл санааг үгүйсгэх явдал байж болох юм. Үүнээс дурын зохиомж /бүтцийн/ текстыг дахин өөрчлөхөд ямар нэгэн утга санааг /асуудлыг/, үнэнийг, үнэт зүйлсийг эрж хайхын /агуулгагүйг/ утгагүй байдал нь харагдаж байна. Энэ бүхэн үнэт зүйлсийг туйлын релятивизмд /харьцангуй байдалд/ хүргэдэг бөгөөд ямарч эрэгцүүлсэн бодлыг /өгүүлэмжийг/ байдал болон контекстад тохируулан /таацуулан, дүйцүүлэн/ цагаатгадаг юм. Түүгээрээ хөгжил нь давуу хөгжил байхгүй бөгөөд яагаад гэвэл байдлаас хамаарч янз бүрийн олон янзын чиглэлүүд байж болох талтай билээ.

Түүхийн ухааны магистр Г.Ариунболд.

Ном зүй :

  1. “Постмодернистский вызов” и перспективы новой культурной и интеллектуальной истории. К новому пониманию человека в истории. Очерки развития современной западной исторической мысли. Томск., 1994. Философия, Учебник., В.Г.Кузнецов., И.Д.Кузнецова., В.В.Миронов., К.Х.Момджян., М., 2003.

  2. “Проблема текста : Постструктурализм, деконструктивизм, постмодернизм”.

  3. “Рационализм, постмодернизм и тенденции развития современной цивилизации”. Инглхардт Р., Постмодернизм : меняющиеся ценности и изменяющиеся общества, Полис. 1997.

  4. “От структурализма к постструктурализму”, Ролан Барт.,

  5. Постмодернизм. как феномен культуры”.,

  6. “Художественная культура : модернизм и постмодернизм”.,

  7. Концепция модели истории, П.К.Гречко, Пособие., М.,1995.

  8. Всеобщая история права и государства”, В.Г.Графинский., М., 2002.

  9. Философский словарь, М., 1986.

1 постиндустриаль нийгэм-социологийн шинжлэх ухаан бол аж үйлдвэржсэн /индустриал/ нийгмийн дараа үргэлжлэх нийгмийн хөгжлийн шинэ үе шат бөгөөд янз бүрийн концепциэр бол постиндустриал нийгэм нь, XX зууны 60, 70-аад онуудад /Дебелл, Г. Канн, З. Бзежинский, А. Турен болон бусад;/ дэвшигдсэн бөгөөд нийгмийн давшингуй үзлийн янз бүрийн эрин үеийн технологийн халаа сэлгээ /өөрчлөлт байдаг хэмээн үздэг билээ. Мөн түүнчлэн салбарын болон мэргэжлийн хөдөлмөрийн хуваарилалт байдаг билээ. Постиндустриал нийгэмд тэргүүн үүргийг үйлчилгээний хүрээ шинжлэх ухаан, боловсоролын салбар гүйцэтгэдэг бөгөөд корпорациуд нь гол байр сууриа их сургуулиудад тавьж өгдөг. Бизнесменүүд нь эрдэмтэн, мэргэжлийн албан хаагчдад /мэргэжилтнүүдэд/ тавьдаг билээ. 80-аад онд постиндустриаль нийгмийн тухай онол нь 80-аад онуудад “”мэдээлэл зүйн нийгмийн тухай онол цаашдын хөгжлөө олсон билээ. Тухайлбал /Е.Масуда,Ж.Нейсбит гэх мэт/