Бясалгаж буй хүн - Хүний биеийн долоон чакра - Бясалгал - бясалгал

Аура

Та хүн хоёр биетэй гэдгийг мэдэх үү? Орчин үед шинжлэх ухааны ололт нээлт эцэстээ хүрч, хүнийг 2 биетэй гэдгийг аль хэдийнээ хүлээн зөвшөөрөөд байна. Хүн анх төрөхдөө тодорхой хэмжээний энергитэй төрдөг. Үүнийгээ ярих, бодох, гүйх, хөдлөх, хооллох зэрэгт зарцуулдаг. Гэвч алдсан энергийг хоол, нойрноос цөөхөн хувийг л нөхөж авдаг. Өөрөөр хэлбэл энэ нь амьд явах төдий л энерги юм. Хүн эхийн хэвлийд 9 сар бойжиж төрөхөд газрын энерги хоёр хөлийн улаар дамжин орж ирж гол нурууг даган спираль маягаар урсан дээш өгсдөг, сансрын энерги мөн зулайн оройгоор гол нурууг даган урсан орж ирдэг ба энэ үед газар сансрын энерги хоорондоо огтлолцож 7 газарт түлхэлцэл үүсдэг байна. Энэ үед хүнд аура буюу гол нурууг даган байрласан үндсэн 7 хүрд үүсдэг юм. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас аура бидний байгалийн хамгаалалт юм. Өөрөөр хэлбэл хүн эхээс төрөнгүүт газар, сансартай холбогддог.

Аураг нарийн бие, хий бие, гэрлэн бие, гэрлэн бүрхүүл зэргээр олон янзаар нэрлэдэг. Аура нь хүний гар алдалсан дайны хэмжээтэй, махан биеийг тойроод өндгөн зууван хэлбэртэй бүрхэж байдаг ба одоогоор 13 давхар нарийн бие байгааг судлаад байна. Эдгээр олон давхар нарийн биений эхний 3 нь хүн нас бараад 49 хоногийн дараа махан биетэй хамт замхарч алга болдог. Үлдсэн нарийн биенүүд нь бидний урд нас болоод энэ насандаа үйлдсэн сайн муу үйлийн үр, аав ээжийн талаас орж ирсэн удмын мэдээлэл зэргийг яг хальсанд дуу бичдэг шиг үйлдэл бүхнийг хураан авч дараа дараагийн төрөлдөө авч төрдөг байна. Тиймээс өвөг дээдэс маань “Үйлийн үр гэдэг нь үсний ширхэгээс нарийн шүү” гэж сургадаг байсан. Өөрөөр хэлбэл аура бол бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллийг хадгалдаг мэдээллийн сан юм.

Хорвоо ертөнц дэх амьтай, амьгүй бүх зүйл энергийн давтамжаас бүрддэг. Аура бол хүн, амьтан, эд зүйлсээс цацрах энергийн давтамж. Аура нь гадны нөлөө, тухайн хүний бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгдөж байдаг. Мөн аура нь тухайн хүний мөн чанар болон хүрээлэн буй орчны нөлөөллийн талаарх мэдээллийг агуулж байдаг онцлогтой.

“Чакра” гэдэг үг нь “хүрд” гэсэн утгатай санскрит үгээс гаралтай бөгөөд тодорхой нэг цэг дээр нийлдэг хэд хэдэн шугамыг тодорхойлдог нэр томьёо юм. Хүн эхээс төрөхдөө аура буюу энергийн нөөцтэй төрдөг ба алдагдсан энергээ байгалиас авч амьдарсаар ирсэн. Хүний аура буюу гэрлэн бие нь долоон хүрдтэй ба эдгээр нь энергээр цэнэглэгдэж аурагаа тэтгэж байдаг.

Дээд гурван хүрд нь сансрын хүрд буюу нар, сар, од, агаараар, доод гурван хүрд нь газар шороо, уул ус, модны энергиэр цэнэглэгдэнэ. Голын хүрд болох зүрхэн хүрд нь сэтгэл зүрх, хайр дурлалаар цэнэглэгдэнэ. Зүрхэн хүрд нь дээд гурав, доод гурван хүрдээ холбогч гол сүнслэг хүрд юм.

Хэрэв та биеийн долоон чакраг сайн ажиглаж чадвал анхдагч чакра бүрийг эргэдэг эргүүлэг эсвэл энергийн хүрд болгон харах боломжтой болно. Биеийн урдаас дотогшоо эргэлдэж, кундалини дээрх хүрдний төв цэг үрүү эргэлдэж, дараа нь нуруунаасаа гадагш эргэлддэг.

Бидэнд долоон том хүрд байдаг бөгөөд эдгээр нь бидний аура уруу орох праник энергийн 7 гарц мэт ажилладаг бөгөөд ингэснээр энерги нь бидний нарийн бие махбодод хангагдах боломжтой бөгөөд бидний биед хэд хэдэн жижиг хүрд байдаг.

Хүрд бүр зөв тэнцвэртэй, эрч хүчтэй, зөв эргэлддэг байх ёстой.

Ошо:

<<Хүний биеийн энергид урсах хоёрхон зам л байгаа: Нэг бол доошоо сексийн төв үрүү, эсвэл дээшээ титэм хүрд үрүү. Энергийн үндсэн шинж чанар бол – урсгал. Тэр мөнхийн урсаж байх ёстой.

Дээшээ явахаараа дээд ухамсартай холбогдоно. Тэнд мэдрэх оргазм юутай ч харьцуулахын аргагүй. Сексийн үед мэдрэх оргазмаас 10 дахин илүү хүчтэй.

Сексийн үед мэдрэх оргазм бараг л нүд ирмэхийн зуур болоод өнгөрдөг. Хүн бараг юу болоод өнгөрвөө гэж гайхдаг. Тэгээд сэтгэл дундуур үлддэг.

Үнэндээ сексийн оргазм л хүний хувьд дээд чанартай учирсан цорын ганц мэдрэмж байдаг.

Дээд ухамсарт мэдрэх оргазм илүү удаан үргэлжилдэг. Тийм болоод л нэг удаа мэдэрсэн хүн дахиад мэдрэх гэж үхэн хатан зүтгэдэг.

Ухамсар дээшилж дээд ухамсартай учрах мөчид оргазм аадар бороо мэт урсана.

Ухамсар дээшлүүлэх ганц арга бол бясалгал.>> гэжээ.

Хүний биеийг тойрон хүрээлэх энерги буюу аура нь зуйван хэлбэртэй байдаг ба хүний биеэс 60–90 см зайг бүрхэн оршдог. Хүний аура 7 давхарга байдаг ба эдгээр нь хүний биеийн 7 чакра буюу энергийн гол төвүүдтэй холбоотой. Мөн тэдгээр давхарга бүр нь өөр өнгөтэй байдаг. Аураны өнгө нь тухайн хүний сэтгэл санаа, бие махбодийн байдал, сүнслэг оршихуйгаас хамаарч өөр өнгөтэй байдаг гэж үздэг.

Тухайлбал, сэтгэл санаа сайхан, эерэг энергитэй үед аураны давхаргууд цайвар өнгөтэй байдаг бол, стресс сэтгэл гутралтай, бие нь өвдсөн үед зарим давхарга нь бараан өнгөтэй болдог байна. Гэхдээ тухайн хүний байдлаас хамаарч аураны өнгө байнга өөрчлөгдөж байдаг тул бараан өнгөтэй болсонд тийм ч их зовних шаардлагагүй юм байна. Учир нь таны аура бүдэг, бараан болох нь үүрд энэ чигээрээ үлдэнэ гэсэн үг биш юм.

Хүний аураны өнгө.

Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг гэнэ.

Жишээ нь : 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй

1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7 Тэгэхээр нил ягаан аура өнгө

Маш цөөхөн тохиолдолд 11…12 гардаг

Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг.

Тоог харвал

1- гарвал ❤️ улаан

2- гарвал 🧡 улбар шар

3- гарвал 💛 шав шар

4- гарвал 💚 ногоон

5 – гарвал 🔵 хөх цэнхэр

6- гарвал цэлмэг цэнхэр 💠

7- нил ягаан 💜

8- энхрий ягаан 💗

9- цагаан 🤍

11- мөнгөлөг 🔘

12- алтлаг 🔔

🔴 Улаан өнгө – галзуу дур хүсэл өндөртэй, эрчим хүч дээд зэргийн, удирдах, байлдан дагуулах чадвартай, спортлог, хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг, уур уцаар өндөртэй, адгуу зантай ,,,,

Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй. Уур уцаар багасна.

Мантра нь:

Би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч, тултал амьдарна.

🟠 Улбар шар – шар ауратай төстэй, мөн хүнтэй маш амархан найзалдаг, найз нөхөрлөл, харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг.

Мантра нь:

Би харилцаанаас аз жаргалыг олж авдаг, бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг.

🟡 Шав шар /лемон шиг/ – Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг , мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг. Гуниглах дургүй, хэт хөөрөх хэрэггүй. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрөлтэй.

Мантра нь:

Миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг. Би яг байгаагаараа төгс.

🟢 Ногоон өнгө – Тайван дөлгөөн, бүтээлч хүн, аливаа зүйлийг даван туулах, шийдэх чадвар өндөртэй, нээлттэй, бусдыг тайвшруулдаг, ногоон хоол сайн ид, сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр, хүмүүс нууцаа их ярьдаг.

Мантра:

Би өөрийн амин энергийг бусдыг эмчилж, бусдад туслахад зориулах болно.

🔵 Хөх өнгө – Индиго өнгө ч гэдэг. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй. Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч, үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг.

Индиго аура сайжруулах мантра нь:

Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг.

💠 Цайвар цэнхэр – Хамгийн зөөлөн сэтгэлтэй. Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх, анагаах чадвартай, эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн, бусдыг байлдан дагуулдаг. Маш авьяастай, улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино. Илтгэгч гэх мэт.

Мантра:

Миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм.

🟣 Нил ягаан – Зорилготой ирсэн, далд ертөнц, сүнслэг ертөнц, далд хүч өндөртэй, сансар огторгуйн өнгө. Бусдын төлөө юм хийх гэж ирсэн. Бодол санааны өндөр чадамжтай.

Мантра нь:

Хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би ( бурхан бүтээгч, хязгааргүй ухамсар ) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна.

💖 Энхрий яв ягаан – Зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг, бусдыг гэх сэтгэл зүйтэй, хүүхдүүд их татагддаг, хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр, амархан гомддог, 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг.

Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй. Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно.

Мантра:

Би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн, романтик мэдрэмжийг төрүүлдэг, би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж, эдгээх хайрын энергийг цацруулдаг.

🤍 Цагаан – Тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг. Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй. Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура, тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг, амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй.

🔘 Мөнгөлөг өнгө – Бүтээлч хүн, амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй. Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг. Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй.

🌞 Алтлаг өнгө – Шар ауратай төстэй, хэдий ч эрүүл мэндээ анхаар, ногоон өнгөтэй ойр байж, байгальд сайн гар.

Мөнгөлөг, алтлаг аура их ховор. Бурханлаг гэж ойлгож болно.

Биеийн хүрдний тэнцвэртэй үеийн шинж тэмдгүүд.

Үндэс хүрд тэнцвэртэй бол:

1. Та бүр ганцаараа байхдаа ч хамгаалагдаж, халамжлагдаж хайрлагдаж байгааг мэдэрнэ.

2. Биедээ оршиж байгааг мэдэрнэ

3. Үндсэн хэрэгцээ хангагдсан гэж мэдэрнэ

4. Та уян хатан, тэсвэртэй байна.

5. Дэлхийн хэсэг гэдгээ мэдэрнэ.

6. Таны үндсэн хэрэгцээ нэгэнт хангагдсан хойно та ухамсраа тэлэх боломжтой. Тийм болохоор кундалини идэвхжил үндэс хүрдээс эхэлдэг.

Хувилгаан хүрд тэнцвэртэй бол:

1. Та бүтээлч байна

2. Танд зөвхөн биеийн бус зорилго, ашиг сонирхлын талаар хүсэл сонирхол байна.

3. Та энгийн зүйлээс аз жаргал мэдэрнэ.

4. Мөнгөтэй сайн харилцаатай болж, урсах боломж олгоно.

5. Та дур хүсэл /сексийн талаар/ ухамсарлаж, түүнийг илэрхийлэхдээ тухтай байна.

6. Бусадтай ойр дотно холбогдох чадвартай байна.

Наран сүлжээ хүрд тэнцвэртэй бол:

1. Таны бие махбодь, оюун ухаан холбоотой, нэгдмэл байна.

2. Таны бодол бодитжоно.

3. Та хиймэл сонирхлоос илүүтэй эрүүл мэнд, дотоод амар амгаланг эрхэмлэнэ.

4. Өөртөө итгэлтэй, аюулгүй байдлыг мэдэрнэ.

5. Та амьдралдаа ямар ч зүйлийг өөрчлөх хийх хүсэл тэмүүлэлтэй болно.

6. Танд хүрэх зорилго, төлөвлөгөө бий болно.

7. Та өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрлана.

Зүрхэн хүрд тэнцвэртэй бол:

1. Танд амьдралын болон шинэ туршлагуудын талаар сонирхол төрж, айж эмээхгүй.

2. Та ухамсраар сэрэнги болно.

3. Зөв зүйл үргэлж хэвийн зүйл байдаггүйг та мэднэ.

4. Танд олон төрлийн сонирхлууд байна.

5. Эрх чөлөөг мэдэрч цааш улам илүү хөгжиж тэлэхэд бэлэн байна.

6. Та дахин дурлаж болно.

7. Та хайрыг өгч бас хүлээж авна.

Хоолойн хүрд тэнцвэртэй үед:

1. Та мэдрэмжээ илэрхийлэхдээ тав тухтай байна.

2. Таныг жинхэнэ /үнэн болгох/ зүйлийг хэлж, хийж, бодно.

3. Та өөрийгөө олон талаар илэрхийлж чадна.

4. Та хэн гэдгээ таньсан тул түүнийг харуулахаас эмээхгүй.

5. Та амьдралынхаа зорилгоор хөглөгдөж байгааг мэдэрнэ.

6. Айдасгүйгээр санаа бодлоо илэрхийлнэ.

Билгийн мэлмий тэнцвэртэй үед:

1. Та зөн совинтой, зөн совиндоо итгэнэ.

2. Танд олон талаар илэрхийлэх олон зүйл байгааг мэдэрнэ.

3. Байгальтай холбоог мэдэрнэ.

4. Танд шинэ санаа үргэлж төрнө.

5. Таны төсөөлөл идэвхитэй байна.

6. Бодлоо хялбархан өөрчилнө.

7. Асуудлаа өөрөө хялбар шийднэ

8. Бодолтойгоо харилцахад тохиромжтой үгийг хялбархан олно.

Оройн буюу титэм хүрд тэнцвэртэй бол:

1. Толгойн өвчнөөр бараг шаналахгүй

2. Юмсыг өөртөө ойрхон хүлээж авалгүй ярилцаж чадна.

3. Сөрөг шүүлт бий болгохгүйгээр өөрийгөө харж чадна

4. Таны мэдрэмж хурц боловч хэт мэдрэмтгий байхгүй.

5. Танд үргэлж урам зориг төрнө.

6. Шинэ санаанд нээлттэй байна.

7. Та зөвлөмж удирдамж хүлээж авна.

8. Өөрчлөлтийг хялбархан хүлээн авч дасан зохицоно.

9. Суралцахдаа дуртай байна.

Аурагаа хэрхэн оношлох вэ ? гэж маш олон хүн асуудаг. Хүний биеийн аура буюу гэрлэн биеийн эвдрэл гэмтэл эзнийхээ талаар бүх төрлийн бүрэн мэдээллийг өгдөг учир хувиараа болон мэргэжлийн бус хүмүүс оношлох боломжгүй. Зөвхөн мэргэжлийн номыг нь үзэж судласан аура судлаачдад хандах нь зүйтэй.

Дашрамд сонирхуулахад, Оросууд хүний биеийг оношлохоор анх аура оношилгооны төхөөрөмжийг бүтээсэн гэдэг. Тодруулбал, өвчин зовлон тусаагүй хэрнээ онош нь тодорхой бус зовиуриудыг судалж үзээд гадны нөлөөтэй болохыг олж тогтоосон байна. Гадны нөлөө гэдэгт хар цагаан хэл ам, сэжиг, бузар, хараал, ховсдолт гэх мэт тухайн хүний аурад гаднаас орж ирсэн энергийн биетийг хэлнэ. Тэр биет үндсэн энергийг дарангуйлж, сордог учраас гэнэт ааш зан нь хувирах, бие тавгүйрэх байдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, хүн уурлахгүй зүйлд ундууцаж, гомдохооргүй зүйлд гоморхож, өөртөө эзэн биш болж эхэлдэг. Ийм үедээ аурагаа үзүүлчихвэл юу болохгүй байгаа нь маш тодорхой гарч ирдэг.