Бодисадвагийн (Бодисадын) 10 газар

བྱང་ཆུབ་སེམས་དཔའི་ས་བཅུ་ནི།
“Бодисадвагийн (Бодисадын) 10 газар (түвшин) нь”
1. ས་དང་པོ་རབ་ཏུ་དགའ་བ། – Бодисадын анхдугаар түвшин.
Хязгааргүй олон шавь нарт хоёр түйтгэрийн аюулгүй шүтээн болдог ба хэмжээлшгүй эрдмийг дээш дээшид арвидуулах тул “Машид баясгалант” хэмээдэг.
2་ ས་གཉིས་པ་དྲི་མ་མེད་པ། – Бодисадын 2-р түвшин.
Хоёрдугаар газрын түвшинд хүрснээр цалгар буруу суртахуун болон бага хөлгөний сэтгэлийн буртаг эндүүрлээс хагацах тул “Буртаг үгүй” хэмээнэ.
3་ ས་གསུམ་པ་འོད་བྱེད་པ། – Бодисадын 3-р түвшин.
Гуравдугаар газрын эрдмийг олсноос эхлэн амь биед харгалзалгүйгээр өөрөө ч эшлэлийн номд эрэлцэн суралцахуйд хичээх бөгөөд шавь бусдыг номын үзэгдлээр цэнгүүлэх тул “Гэрэлтүүлэгч” хэмээнэ.
4་ ས་བཞི་པ་འོད་འཕྲོ་བ། – Бодисадын 4-р түвшин.
Дөрөвдүгээр газрын түвшинд хүрснээр бодисадвагийн явдал ёсонд зохиолдсон номыг үзүүлэхийн үүднээс хоригдохуун хоёр түйтгэрийг шатаан үгүй хийх билгүүний гэрлийг гал мэт цацруулах тул “Гэрэл цацруулагч” хэмээнэ.
5་ ས་ལྔ་བ་སྦྱང་དཀའ་བ། – Бодисадын 5-р түвшин.
Амьтдыг боловсруулан гэтэлгэх ба тийнхүү боловсруулан тэгэлгэж шавийн буруу үйлийг буцаан болиулах нь маш бэрх бөгөөд түүнийг дөрөвдүгээр болон түүнээс дооших түвшний бодисадва нар хийхэд бэрх байдаг. Харин энэ түвшинд хүрснээр чадахаар болох тул “Ариутгахуйд бэрхтэн” хэмээнэ.
6་ ས་དྲུག་པ་མངོན་དུ་གྱུར་པ། – Бодисадын 6-р түвшин.
Шүтэн барилдлагыг “Эерэг дараалалд бясалгахуй”-гаар бясалгаснаар орчлонгоос ангижрахуй илтэд болгосон ба, шүтэн барилдахуйг “Урвуу дараалалд бясалгахуй”-гаар бясалгаснаар “Гаслангаас гэтэлгэхүй” илтэд болгосон тул “Илтэд болгосон” хэмээнэ.
7་ ས་བདུན་པ་རིང་དུ་སོང་བ། – Бодисадын 7-р түвшин.
Зам мөрийг өнөд удаан бясалгасны дүнд “Бэлгэ болон хичээлт зам мөрийн эцэс”, “Нэгэн зурваст зам мөр” хоёрыг уялдуулан барилдуулах тул “Өнөд одогч” хэмээнэ.
8་ ས་བརྒྱད་པ་མི་གཡོ་བ། – Бодисадын 8-р түвшин.
Наймдугаар түвшинд “Бэлгэт хуран мэдэл болон “Бэлгэ үгүй хичээлт хуран мэдэл” хоёроор үл хямрах тул “Үл хямрагч (Үл хөдлөгч, Үл сарнигч, Үл алзагч гэх мэт)” хэмээнэ.
9་ ས་དགུ་བ་ལེགས་པའི་བློ་གྲོས། – Бодисадын 9-р түвшин.
“Тус тусад ухаарах оюун” хэмээх “Тэсвэр”-ийг олсон тул “Сайны оюун” хэмээнэ.
10་ ས་བཅུ་བ་ཆོས་ཀྱི་སྤྲིན། – Бодисадын 10-р түвшин.
Огторгуйд үүлс хуралдсанаар бороо орж газар дэлхийд ургамал ногоо үр жимс боловсрон ургадаг шиг бодисадвагийн 10-р түвшинд хүрсэн бодгалийн сэтгэл үндэс нь огторгуй мэт ба “Тогтоол”, “Самади” тэргүүтний номын үүлэн хуралдснаар номын хурыг буулгах бөгөөд шавийн сэтгэл оюун дахь буяны ургамал жимс, үр тариаг дэлгэрүүл боловсруулдаг тул “Номын үүлэн” хэмээдэг байна.
Түвд хэлнээс хөрвүүлсэн: Ном Чухаг Дээд