<<Бурхан хийгээд ертөнц гэж өгүүлдэг. Бурхан бол сэрүүн тунгалаг нүдэнд харагдах ертөнц юм. Тэрээр хаа сайгүй. Ногоон модод, гэгээн одод, шувууд болоод цэцэгс, хүүхэд… гээд л бүх юмс бурхад. Сэрсэн цагт чи бурхныг л харах болно. Харин одоо бодит ахуйг биш, зүүд зэрэглээг харж байгаа. Ганц агшин ч атугай нүдээ нээвээс цаглашгүй их адис ивээл тэнгэр, газар даяарт цацраастайг үзнэ.>> хэмээн Ошогийн “Агнистын гэгээ” цувралд өгүүлдэг.
Зовлонгийн уг үндэс шунал, уур, мунхаг, атаа, омог тэргүүтэй муу сэтгэлийн хүлээсэнд эрхгүй хүлэгдсэн амьтан бүгдийг түүнээс гэтэлгэх аугаа сэтгэлийг үүсгэн бие, хэл, сэтгэл гурваар өөрийн муу сэтгэлүүдтэй тэмцэн тэдгээрийг даран сөнөөж сэтгэлийн хамаг эрдэм боловсролыг төгс эзэмшсэн бодгал нь жинхэнэ бурхан юм.
Тиймээс тэнсэшгүй их нигүүлсэлд хүлэгдсэн бурхад, бодьсадвын гагц эрхэм зорилго нь амьтдын амгаланг бүтээж тэдгээрийг зовлонгийн шалтгаанаас хагацаах юм.
Амьтны аугаа их тусыг бүтээхийн тухайд бурхад элдэв олон хувилгаан биеэр залардаг. Харин амьтан бүгд адил бус догшин ширүүн, шунал тачаалтай, мунхаг харанхуй зэрэг элдэв араншинтай байдаг учир амирлангуй, догшин зэрэг дүрээр бурхад залардаг.
Энэ сайн галавт заларсан 4 бурхдын тухай “Махаапандана суттанта” сударт:
1. Анхны бурхан Какусандха Бярман язгуурт мэндэлсэн, Овог нь Кассапа, тэр үeийн хүний дундаж нас 40 000, төгс гэгээрсэн бодь модны нэр Сириса, хоёр тэргүүн шавь нарын нэр нь Видхура, Санжива, хуран цугласан архдын чуулган 40 000, шадар туслах хуврагийн нэр Буддхижа, эцгийн нэр Аггитта, эхийн нэр Висака, мэндэлсэн газар Кэмавати хот ажээ…
2. Хоёр дахь бурхан Конагамана, бярман язгуурт мэндэлсэн, овог Кассапа, тэр үeийн хүний дундаж нас 30 000, гэгээрэлд хүрсэн бодь модны нэр Удумбара, хоёр тэргүүн шавь нарын нэр Бхиёосса, Уттара, хуран цугласан архдын чуулган 30 000, шадар туслах хуврагийн нэр Соттижа, эцгийн нэр Яняадатта, эхийн нэр Уттара, мэндэлсэн газар Собхавати хот ажээ…
3. Гуравдахь бурхан Кассапа, бярман язгуурт мэндэлсэн, овог Кассапа, тэр үeийн хүмүүсийн дундаж нас 20 000, гэгээрсэн бодь мод Нигродха, хоёр тэргүүн шавь нарын нэр Тисса, Бхарадваж, хуран цугласан архдын чуулган 20 000, шадар туслахын нэр Саббамитта, эцгийн нэр Брахмадатта, эхийн нэр Дханавати, мэндэлсэн газар Варанаси хот…
4. 4 дэхь бурхан Готама, хаан язгуурт мэндэлсэн, овог Готама, хүний дундаж нас 100, гэгээрсэн бодь модны нэр Ассатха, тэргүүн хоёр шавь нарын нэр Шаарипутта, Моггаллаана, хуран цугласан архдын чуулган 1250, шадар туслахын нэр Ананда, эцгийн нэр Суддходана, эхийн нэр Махамааяа, мэндэлсэн газар Лимбуни…
Дараагийн бурхан Майдар Варанаси хотод бярман язгуурт мэндлэнэ гэсэн байдаг.
Бурхдыг байр байдлаар нь амарлингуй, хагас амирлангуй, догшин гэж нэрлэдэг. Харин ангиллаар нь бурхдыг Лама, Ядам, Бавууханд, Чойжинсүрэнмаа гэж ангилна.
Лама
Лама нь адис жинлавын дээдийг хайрлана. Үүнд : Багш, бурхад буюу Бурхан багш, Бурхны шашны 6 чимэг, 2 дээд, 7 Бандида,
Нинмава ёсыг үндэслэгч- Ловон Бадамжунай
Гаадамбыг үндэслэгч – Балдан Атиша
Гаржүдвыг үндэслэгч – Марва Лозава, Миларайва
Сажын ёсыг үндэслэгч – Сажа Бандид Гунгаажалцан
Жонангийн шашныг үндэслэгч – Долбуба Шэйравжалцан, Жэвзүн Дараната
Гэлүгбийн ёсыг үндэслэгч- Богд Зонхова
Мөн Далай Лам, Халхын Богд, Банчэн Богд, Гармава нарын дүрүүд, Брагри Дамцагдорж, Зава Дамдин зэрэг шалгарсан эрдэмтэд орно.
Ядам
Ядам бурхад нь шид бүтээлийн дээдийг хайрлах ба голдуу бясалгал бүтээлийн бурхад орно.
Ядам бурхдыг дотор нь:
Жажүд, Жоджүд, Налжоржүд, Налжор лана мэби жүд гэж 4 ангилна.
2. Жоджүд ёсны бурханд:
3. Налжоржүд ёсны бурхадад:
Дорон, Чагдарчойжүн, Хайсү- Намжал зэрэг орно.
4. Налжор лана мэби жүд ёсны бурхадад:
Бавууханд
Номыг тэтгэгч сахиус буюу элдэв чөтгөр, саад барцдыг арилгана. Үүнд: Арван хангал сахиус орно. Эдгээрийг ертөнцөөс хэтэрсэн ба ертөнцийн гэж 2 хуваана.
- 16 Батад агч буюу 16 Найдан
- Авид
- Аюуш
- Бадам зүгдор
- Богд Зонхова
- Бурхан багш
- Бэхар жалбуу
- Бүжинлхам буюу Хөвүүн асрагч эх
- Галын бурхан
- Гүнрэг
- Гүрү Дорждролод
- Гүрүгүли /Рэгжидмаа, Улаан дарь эх/ буюу Гурван ертөнцийг эрхэндээ хураагч охин тэнгэр !!!!
- Дагираза !!!!
- Дамжан Доржлэгба
- Дивангар
- Долоон бурхан одны бэлгэдэл
- Доржготов
- Дорждэрэм буюу Очирт хумст
- Доржсэмбэ (Базарсад)
- Дэмчог
- Дүбий Балмо буюу Бүтээлийн цогт охин тэнгэр /Сидди Лакшми/
- Дүртэддагва буюу Хулгай дээрмийг номхотгогч цагаан сахиус
- Жанрайсэг
- Жүгдэрнамжил
- Зүгдор димэд
- Ловон Бадамжунай
- Лома-жон-ма буюу Навчин дээлт
- Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан
- Лусын хорлолд тустай таван бурхан
- Лхамноржүнмаа
- Лхаму Одсэржанма
- Мажиг Лавдонма
- Майдар
- Манал
- Манзушир
- Миеэгомбо
- Нархажид
- Насны гурван бурхан – Цэнд, Жүгдэрнамжил, Цагаан дарь эх
- Насны саад цөвд тустай урдны их ерөөл, үйл зохиолтой бурхад
- Ногоон дарь эх
- Осоржамаа буюу Нарны бурхан
- Очирдарь
- Очирт Пүрэв сахиустай холбогдуулан анхааран авах зүйл
- Пагба Жалюүм шагжатүва буюу Арьяа Маха маяа
- Сандуй
- Сэнгэ Аро
- Сэнгэ-Ада буюу Арслан дуут
- Сэндонма буюу Арслан ханшаарт эх
- Тойнаг бурхны хот мандал
- Тойнаг буюу Хилэнт хар эх
- Түгжэ Гүндолмаа буюу Нигүүлсэхүй бүхнээр гэтэлгэгч эх
- Улаан Чоожоо
- Хэ базар
- Хөвүүн асрагч охин тэнгэр буюу Эх баригч охин тэнгэр
- Цагаан дарь эх
- Цагаан шүхэрт
- Цагаан өвгөн
- Цогт Гомбогүр буюу Их хар сахиус
- Цогт цагийн хүрдний Дүйнхор бурхан
- Шанлан дамжин
- Шанлон дорждүддүл
- Шашныг хамгаалагч арван хангал
- Эрлэг хаан Замунди
- Юмчин Ширчинма
- Язгуурын таван бурхан
- Янжинлхам буюу Эгшиглэнт эх
- Янсан ядам буюу Дамдин янсан