Авид

Авид

Ум амидэва хри сууха.

Санскрит: Авид

Түвдээр: Одбагмэд

Англи: Amitabha

Авид гэдэг нь Зарлигийн хувилгаан гэсэн үг. Түвдээр Одбагмэд гэдэг нь Цаглашгүй гэрэлт гэсэн үг. Сухаавадийн орноо ном номлон суудаг язгуурын таван бурхны 4 дэх, Цаглашгүй гэрэлт диваажингийн бурхан. Авид бурхан нь хүмүүн төрөлхтнийг энэрэн нигүүлсэж, энэ бөгөөд хойтын төрөлд амар жаргаланг хайрлагч хэмээн алдаршсан юм.

Watch on Facebook товчин дээр дарж үзээрэй.

Зүрхэн тарнийн утга:
Ум ами – Цаглашгүй гэрэл
Дэва – Сарнишгүй амгалант
Хри – Амитаба бурханы зүрхэнд нэгдьюү.
“Ум ами дэва хри”
Амьтан бүгд арилсан оронд төрөх болтугай.

Очир завилгаагаар суусан, мутартаа бадар аяга барьсан. Авид бурхныг зурагт дүрслэхдээ улаан өнгөөр дүрсэлдэг. Завилгаа сууж, гарын алгыг дээш харуулан, хоёр мутараа өвөр дээрээ авч бясалгал хийж буй дүртэй. Бурхан багш бодь модны доор сууж нирваанд хүрэхээр бясалгаж байхдаа эл дүрээр сууж байжээ. Тэрээр 13 чимэглэлийн зүйлээр лагшин биеэ чимэглэсэн байдаг. Таван оройт титэм, ээмэг, хүзүүний гоёл, гар болон хөлийн чимэг, бүс, шагайн гоёл зэрэг болно. Авид бурханы унаа нь тогос бөгөөд хорт могойг залгин дарах чадалтай ажээ.
Монгол оронд эрт цагаас Авид бурхныг тахин шүтэж, дүр байдлыг нь бүтээх тарни маанийг нь уншиж, ялангуяа эргэл гороог эрхэмлэн үйлдэж буяны чуулганыг үйлддэг байсан уламжлалтай.

Шунал тачаалыг арилгаж, эрхэндээ хураагч үйлсийг бүтээдэг. Түүнийг танка зурагт дүрслэхдээ энэрэн нигүүлсэхүй Жанрайсэг, хүч чадлын ундарга Очирваань бурхны дүрээр дүрслэх нь бий. Энэ нь Авид бурхны өргөсөн тангаргатай холбоотой ажээ. Зовлон шаналал, мухардалд орсон хэн нэгэн насан эцэслэхийн цагт түүний нэрийг бишрэлтэйгээр санаж чадвал ариун газарт эргэн төрнө гэдэг тангараг бөгөөд Жанрайсэг ба Очирваань бурхан гэгээрэлд хүрэхдээ зовлон шаналлын ертөнцөд уналгүйгээр ариун оронд төрсөн гэдэг.
Ийм учраас Авид бурхны бясалгалын ухаан ихэд дэлгэрчээ.

Диваажинд төрөх ерөөлийн хураангуй:
Аяа гайхамшиг!
Өгүүлшгүй еэ гайхамшигт хязгааргүй гэрэлт бурхан ба
Өрнөө Богд их нигүүлсэгч Жанрайсэг хийгээд
Дорноо их хүчийг ологч Очирваань тэргүүтэн
Дээдийн бурхад бодьсадва нар тойрон хүрээлсэн
Энх амгалангаар жаргах сэтгэшгүй гайхамшигт
Энхжин хэмээх орон ертөнцөд
Эх болсон хамаг амьтан хэн бээр ч эндээс насан егүүтэх даруйдаа
Элдэв төрөлд төөрөн сааталгүйгээр
Хязгааргүй гэрэлт бурхны нүүрийг үзэх болтугай!
Энэхүү талбисан эрхэм сайн ерөөл минь
Элдэв саадгүйгээр түргэн бүтэхэд
Арван зүгийн хамаг бурхад бодьсадва нар адислан соёрхо оо!
Датяата бэнза дэеэ ава бода наеэ суха.

Авидийн чого