Галын бурхан

Галын бурхан

Галын бурхнаа баясгахад Галын тэнгэр, Үүдэн тэнгэр, Ханийн тэнгэр, Үрийн тэнгэр, Эдийн тэнгэрүүд баясдаг гэдэг.
Галын тэнгэр баясахаар: Өргөө гэрийн болон хүний нүдний гал, Сэтгэлийн гал, Итгэлийн гал, Хайрын гал, Баяр баясгалангийн гал, Хийморийн гал, Аз жаргалын гал гэх мэт галтай бүхэн нь сэргэж гэрэлтдэг.

Үүдэн тэнгэр баясахад Олзын үүд, Жаргалын үүд, Баялагийн үүд, Бэрийн үүд, Хүргэний үүд гээд аль сайхан бүхний үүд нээгддэг гэнэм.

Та бүхнийг минь галын бурхан ивээж
Галын тэнгэр тэтгэх болтугай
Хурай хурай хурай.
Уухай уухай уухай