Гүнрэг Нанбар Нанзад

Гүнрэг

Ум сарва вида сарва брана вишо донаяа ханаа ханаа хум пад

Ом хану пхаша бхара хейе сваха

Муу заяаг дарах таван их тогтоол тарний нэг:

Ум намо вагавадэ, сарва дүргадэ, бари шоддани разаяа, дата гадаяа, архадэ сам-яг сам будда я, дадята ум шодани шодани, сарва баабам вишоддани, шүддэ вишүддэ, сарвав гарма, аварана вишодани суахаа.

Гүнриг намбар нанзад бурхан нь муу заяанаас гэтэлгүүлэх, муу заяанд төрөх хилэнц нүгэл хураасан бол уг бурхныг бясалгаж хилэнцээ арилгах, нас барсан хүний хүний хойноос Гүнрэг унших зан үйл байдаг.
“Сажа Бандидын Номын Хүрдэн” хийдийн хамба лам Доржжалцан хийдийн үндсэн лам нар хийгээд бусад хийд дацангаас ирсэн лам нарт “Муу заяаны үндсийг таслагч Гүнгэрэгийн 37 бурхны хурал болох Гүнгэрэг шанпан таеэ” хэмээх хурлын дэг ёс, зан үйл, уншлага, мутарлигийн тайлбарыг заан хөтөлж байгаа билээ. Гүнгэрэгийн хурлын гарал үүсэл, дамжлага, тус эрдмийн талаар Жорбон лам Төрмөнхийн хөрвүүлснээр хүргэж байна.
Их Очирыг эрхшээгч Шагж Гэлон Гунгаасанбуу бээр найруулан бичсэн бөгөөд Гунгаа санбо бээр өөрийн багш тэнгэр язгуурт Гүгэ Чойжал бодьсадва багшаасаа гүнгэрэг хурлын зан үйл, дэг ёсыг уламжлан авчээ. Гүгэ Чойжал бодьсадва бээр өөрийн багш Мэдэгдэхүүний хот мандал бүгдийг түйтгэргүй тольдогч Жавзүн Дамба Иший Жанцан Бал Санбо гэгээнээс Гүнгэрэг хурлын зан үйл, дэг ёсыг уламжлан авчээ. Мөн Шагж гэлон Гунгаасанбо бээр олон олон богд дээдэс нарт хурлын зан үйл, дэг ёсыг уламжилснаар судар тарнийн аймаг бүгдэд түгжээ. Мөн Самдүв санбо гэгээнтэн бээр Шагж гэлэн Гунгаасанбод дахин дахин айлтгал өргөсөнөөр Их хэнгэрэг хэмээх усан нохой жил Сажа ёсны Урба дамжлагын Данса чинмо Цогт Э-ВАМ чойдан хийдэд үсгэнд буулган залжээ. Энэхүү хурлын дэг ёс, мутарлигийн тайлбар сэлтийг оюун мөхөс эгэл төрөлхтөн нугууд ойлгоход бэрх учир илүү нарийвчлан тодруулахын тухайтад Сажа таван Богдын 3 дугаар Жэвзүн ринбүчи Дагважалцан гэгээний зохиосон Гүнгэрэг шанпан намни.
Гүнчин Гүнрүй гэгээний зохиосон Гүнгэрэг намшад.
Гүнчин Содном Сэнгээ гэгээний зохиосон гүнгэрэг шанпан гүнчав.
Жайжүрва Содном Сэнгээ гэгээний зохиосон Чагчэн лаглэн.
Банчэн Намхай балсан гэгээний зохиосон Гүнгэрэг шанпан чандэл.
Их Сажава Агчан Аггий ванбо гэгээний зохиосон Гүнгэрэг вангийн чого.
Агчан Дагвалодойжанцанбалсанбо бодьсадвын зохиосон Гүнгэрэг шанпан таеэ чандэл тэргүүтэй богд дээдсийн туурвисан уламжлалт судраас уншлага, чагж, мутарлигийн тайлбар сэлтийг эгэл оюунд тааруулж, бүгдийг тийн ариун болгон сайтар дүүргэв хэмээжээ.
Гүнгэрэгийн хурал нь бүх нүгэл хилэнцийг ариусгаж энэ насны буян хишгийг арвижуулах, хойтын төрлийг муу заяанаас гэтэлгэж өндөр дээд төрөлд хөтлөх зэрэг дээдийн дээд увидастай нарийн дэг ёс, хатуу үйлийн тарни, мутарлиг агуулсан онцгой хурал юм.
Гүнгэрэгийн 37 бурхны авшигийг хүртээд нямбанд суусан хуврагууд тахилга зан үйлийг ёсчлон үйлдвээс хэмжээлшгүй тус эрдэмтэй бөгөөд эсрэгээрээ хурлын зан үйлийг ёсчилон үйлдээгүй тохиолдолд тус эрдэм гарахгүйгээр үл барам маш том гэм алдаа, унал гарах учир Гүнгэрэгийн хурлыг номын ёсоор хичээнгүйлэн үйлдэх нь машид эрхэм юм.
Мөн нас барагчдын сүнс, тийн мэдлийг нууц тарнийн увидсаар урин залж авчраад хилэнцэд баригдаагүй хоол идээ ундаагаар хооллож ундлаад, Гүнгэрэгийн тарнийн бүтээлээр бий болгосон рашаанаар угаал үйлдэж ариутгаад, Гүнгэрэгийн үүднээс эрх авшиг хүртээгээд орчлонгоос гэтэлгэх, цаашлаад бурхны хутгийг олох зам мөрийг нь түчээлж, зааж буй хурал юм.