Гүрү Дорждролод

Гүрү Дорждролод

Ловон бадамжунай бурхны найман хувилгаан дүрийн үлэмж догшин хоёр дүрийн нэг бөгөөд маш их алдартай нь ажээ. Манай эриний долдугаар зуунд энэтхэгээс түвд оронд энэхүү дүрээр анх морилсон аж. Лагшины өнгө хүрэн улаан, гурван мэлмийтэй, баруун мутарт алтан очир далайсан, зүүн мутраар пүрэв барьсан, тарничийн хөх хувцсан дээр элдэв чимэг бүрэн боловч гэлэнгийн нөмрөг нөмөрч догшин барын дээр оршжээ. Тэнгэр, лус, чөтгөр, мам, дагинасыг эрхэндээ хурааж хатуу үйлнээ хувилгаан үүнээс илүү нь үгүй хэмээн алдаршжээ.