Ум базар садан а хум суухаа, ум гэли суухаа
Түвд: Дорж сэмба,
Монгол: Очирт баатар сэтгэлтэн
Гурван хөх мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Доржсэмбэ буюу Базарсад бурхан юм. Бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгахыг ерөөн тарниа уншдаг.
Гурван хөх мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1907, 1916, 1925, 1934, 1943, 1952, 1961, 1970, 1979, 1988, 1997, 2006, 2015 юм.
Базар сад буюу Зуун үсэгт тогтоол.
Базар сад нь Доржсэмба бурхны тарни юм.
Бид өдөр бүр их, бага хэмжээгээр хилэнц уналыг үйлдсээр байдаг бөгөөд бидний үйлдсэн хилэнц унал нь маргааш нь хоёр, нөгөөдөр нь дөрөв, нөгөөдрийн маргааш гэхэд найм болох зэргээр үржигдэн арвижсаар байдаг.
Тиймээс өчүүхэн жижиг амьтан алсан үйлээр олон төрөлдөө зовлонг амсдаг учир нь ийм болно.
Харин Зуун үсэгт тогтоол буюу Базар садыг өдөрт 21 удаа тасталгүй, өөрийн хийсэн хилэнц уналдаа сэтгэлийн гүнээс гэмшин наминчлан уншваас бидний хийсэн хилэнц уналын арвижих үүдийг хорьдог хэмээн номонд өгүүлдэгийн дээр багш нар ч айлддаг билээ.
Харин өдөрт зуун удаа үргэлж тоолохын дээр ахин хилэнц нүгэлийг үл үйлдэхийг бат тангараглан наминчилах аваас үйл барагдах тус эрдэмтэй бөгөөд тухайн үйлийг хойшид ахин үйлдэхгүй хэмээн тангарагласан хэрнээ үйлдвээс бурхдын өмнө худал өгүүлсэний их гэмтэй байдаг хэмээн айлдсан байдаг.
Ялангуяа багш садныг шүтэх ёсонд сэв оруулсан болоод нууц тарнийн тангараг санваарыг доройтуулсан нүгэл хилэнц нь асар хүнд хилэнц тул Зуун үсэгтийн тогтоолоор наминчилдаг.
Тиймээс наминчилгын хаан мэт тогтоол юм.
Зуун үсэгт тарнийг галиглавал:
Ум важра садува самаяа.
Манү балаяа.
Важра садува диноба диста.
Дидо мэвава.
Сүдо хояа мэвава.
Сүбо хояа мэвава.
Анү рагдо мэвава.
Сарва сиддхи мэбра язца.
Сарва гарма сү замэ.
Зидам шри ям гүрү хун ха ха ха ха хо.
Ванга вана сарва датагада важра мамэ. Мунжа важри вава.
Маха самаяа садува хун пад.