Дэмчог

Дэмчог

བདེ་མཆོག
Дэмчог бурхан
(Санскрит: Самвара, Хэрука,)
(Монгол: Дээд амгалант) гэдэг бурхны нэрийн тайлбарыг юуны өмнө хийхэд “Буддын шашин, соёлын тайлбар толь” номонд “Дээд амгалангийн билэг билгийг илт ологчийн мөр ба үрийн үе зэргийг үзүүлэх дээд үгүй эх дандрын гол ундэс хийгээд түүний гол ядамын алдар болой” хэмээсэн байна. Мөн Дэмчог бурхныг Хэрука гэж нэрлэдгийн хувьд “цус уугч” гэсэн утгатай үг. Дэмчог бурхны алдар. Мөн догшин бурхдын ерөнхий алдар ч болдог”

Монголоор Дээд амгалант буюу Цус уугч нь нууц тарнийн ёсны гол бурхан бөгөөд “түүнд зориулсан магтаалаас үзвэл тарнийн бүх үсгийн хослолоос гаралтай ажээ”
Язгуурын таван бурхны нэг Акчобхагийн хувилгаан дүр юм”.
Тийм ч учраас “голынх нь зүүлт чимэгт Акчобхагийн бяцхан дүрс байж болдог”

Монголд дараах гурван ёсны Дэмчог ихээхэн дэлгэрсэн,
Үүнд: (Дүвчин нагво жодзо ёсны,)
(дүйчин Лүсйбагийн ёсны,)
(Дэлбүвагын ёсны) эдгээр болно.
Хөх ба цагаан өнгөтэй
Дэмчог түгээмэл байхаас
Лүейбагийн ёсны Дэмчог нь биеийн өнгө цагаан, Эсруа адил дөрвөн нүүртэйгээс голынх нь нүүр цагаан, баруүн талынх нь нүүр хөх, зүүн талдаа хоёр нүүртэйгээс нэг нь шар, нөгөө нь улаан, тэргүүн тус бүр нь гурав гурван мэлмийтэй. Дөрвөн тэргүүн тус бүр нь есөн хохимой чимэгтэй, дөрвөн тэргуүний орой нэг үснэргэй, арван хоёр мутар бүхийгээс баруун талын зургаан мутартаа зааны нойтон арьсны урд хөл, очир толгойтой дугуй иртэй сүх, бөхгөр хутга, гурван үзүүртэй сэрээ, дамар, очир, зүүн талын зургаан мутартаа, зааны хойд хөл, цус дүүргэсэн гавал, цалам, дөрвөн нүүртэй тэнгэрийн толгой, хадамгаа, хонх зэргийг тус тус барьсан байна. Хамгийн урд талд нь дагина Дорж пагма эх зүүн мутартаа хонх барьж, Дэмчогийн ууцаар хөлөө ороон эцэг-эх бурханы ёсоор оршино. Дэмчог нь барын арьсан хормогчтой, баруун хөлөө жийж, зүүн хөлөө хагас нугалж, Кайлас уулын наран дэвсгэрт бадамлянхуяа дээр улаан, хар хоёр хүнийг гишгэж оршино. Энд эх Доржпагмогийн талаар тодруулахад улаан биетэй, гурван мэлмийтэй, тэргүүндээ гавал чимэг, үенэртэй, хүзүүндээ гавал хэлхэж зүүсэн ийм дүр байдалтай байнам.

Хөх лагшинтай Дэмчог бурхны дүр байдлыг “Умардын буддизмын бурхад” номноос авбал уншигч танд сонирхолтой байх болов уу. “Самвара нь хөх өнгөтэйн гадна арван хоёр мутартай байдаг. Өөрийн анхны гар нь важра хумкара мутар хийж хонх, очир барьсан байна. Бусад мутар нь Брахмагын дөрвөн нүүрт толгой, хадамгаа (шидэт очирт таяг) зэрэг тарнийн билэг тэмдгүүд барьсан харагдана. Тэрээр хүзүүндээ гавалын хэлхээ зүүсэн байх ба Пандерийн “бурхны чуулган”-аас харвал, ташаанаасаа барын арьсаар хормогч хийсэн байдаг. Өгүүлж буй бурхан бээр зүүн талдаа очирт таяг (хадамгаа) барьж, дөрвөн гартай эмэгтэйн нүцгэн биен дээр гишгэж, баруун талдаа барын арьс нөмөрсөн дөрвөн гартай эрэгтэй хүнийг дэвсэлж байна. Тэрээр бусад ядамуудынхаа нэгэн адил гол төлөв шакти Важраварахитайгаа байх ба түүнийг цээжиндээ наалдуулж ууцаар нь тэвэрсэн байдлаар дүрслэгдэнэ. Дагина нь гавал, аяга, очир барьсан байна. Дагиныг нь хэрэв өнгөөр ялгавал интоор жимсний өнгөөр будах ба сударт өгүүлснээс үзвэл ямар ч хувцасгүй нүцгэн байна. Түүний титэмд Вайрочана байна. Тухайн хөргийг хүрээлэн алдрын дөл бадарсан байдаг”.

Мөн энд Цагаан Дэмчог бурхны өөр нэг хувилбарын Долоннуурын II Жанжаа хутагт Ролбийдоржийн (1717-1786/ “Цагаан Дэмчогийн үүднээс үзэхүй насны шидийг бүтээгч, үхлийн эзнийг дарагч мэс” гэдэг зохиолоос хураангуйлан авч өгүүлбэл, “Дэмчог цагаан өнгөтэй, нэг тэргүүн, хоёр мутартай, хоёр мутартаан улаан бумбатай мөнхийн рашаан дүүргэсэн бумба барьсан. түүний өвөр дээр Доржналжирмаа гэх бүсгүй өөдөөс нь харж суусан, тэр нь мән адил нэг тэргүүн, хоёр мутартай. хүний гавал аяганд мөнхийн рашаан дүүргэснийг хоёр гартаа нэг нэг барьсан, эр нөхрөө тэвэрсэн, эр, эм хоёулаа хүний яс ба элдзв зүйлээр чимсэн, эр нь болох гэцэг бурхан нь очир завилалтаар завилж суусан, эхнэр нь хөлөө жийж суусан, 32 зүйлийн алдар, 80 зүйлийн сайн шинж бүрдсэн, маш тунгалаг таван өнгийн солонгон дотор оршдог” гэж бичсэн байна.

Мөн түүнчлэн уг номонд цагаан Дэмчог бурхныг шүтэх буюу судрыг уншуулбап, биеийн дотор бүгдэд мөнхийн рашаан дүүргэсэн мэт болж, хилэнц, нүгэл, өвчин, ад зэтгэр зэрэг харшлах шалтгаан бүгд арилж үхэхгүй урт наслах увдисыг олдог” гэж бичжээ.

Бурхан багш Дэмчог дандарыг хот мандалын голд номлон хайрлаад зүүн хаалгыг нь замбуутив уруу харуулан нээлттэй орхисон гэж үлэмж дээдсүүд айлджээ.
Монголчууд бид энэхүү бурхантай онцгой ерөөл барилдлагатай байдаг нь 9 үе дараалан залсан Богд Жавзандамба хутагт нь өөрөө тарнийн ёсонд Дэмчог ядам судрын ёсонд Намхайнямбуу бодисатва мөн учраас тэр ажээ.
Говийн Ноён хутагт Данзанравжаа Өмнийн говь нутагт Дэмчогийн хийдийг байгуулж байсан түүхтэй.
Их бүтээлчин Нагбу жодба гэгээнээс уламжилсан Хорлоо Дэмчогийн их ван.
Ерөнхийдөө Хорлоо Дэмчогийн дамжлага Лүй-еиба, Нагбуба, Дрилбу хэмээх Энэтхэгийн гурван их бүтээлчээс үүдэлтэй бөгөөд Цогт Сажа ёсныхон Их бүтээлч Нагбубын дамжлагыг баригч бөгөөд энэхүү дамжлага нь Сажын нийтийн бус дамжлага болон ихэд нандигнан хадгалагдаж ирсэн түүхтэй.
Хорлоо Дэмчог ядам нь Нууц тарнийн ёсны гол Ядам бөгөөд хоёр тэргүүн, таван нүүртэй, хөхөмдөг биетэй, арван зургаан мутартай, таван өлмийтэй, мутартаа бурхан болон амьтдын дүрсийг барьж, өлмийгөөр хорт дайсныг дарсан дүртэй болно.
“Дэмчог” нэрийн тайлбарыг “Буддын шашин, соёлын тайлбар толь” номонд “Дээд амгалангийн билэг билгийг илт ологчийн мөр ба үрийн үе зэргийг үзүүлэх дээд үгүй эх дандрын гол ундэс хийгээд түүний гол ядмын алдар болой” хэмээсэн байна. Үнэхээр ч эрх авшиг, даган соёрхол, эш лүн, тид тайлбарыг нь бүрэн хүртээд бүтээж чадвал Дээд амгалантай учирдаг нь олон дээдэс богдсын намтарт дурдагддаг.
Энэхүү Дэмчогийн их ван нь Егүзэр Ханьцашгүй нууцын дамжлагад харъяалагдаг болохоор эрх авшиг хүртээгүй үед үүнээс илүү тайлбар илүүз биз ээ.