Дээд амгалант эцэг эх - Дэмчог, Хэрүга

Дээд амгалант эцэг эх

“Дээд Амгалант эцэг эхийн (Хэрүга, Дэмчэг) эрдмээс (Gnosis of Heruga):
(Эцэг Хэрүга)
Ум Ялж төгссөн баатрын эрх баялаг дор мөргөмү хум хум пад
Ум Их галвын гал лугаа тэнцүү гэрэлтнээ хум хум пад
Ум Шанхын титэм барагдашгүй төгөлдрөө хум хум пад
Ум Соёо машид яралзсан аймшигт нүүртнээ хум хум пад
Ум Мянган мутар бадарсан гэрэлтнээ хум хум пад
Ум Дайны сүх цалам далайн жад очирт таяг барьснаа хум хум пад
Ум Барын арьсан дээлийг асаагчаа хум хум пад
Ум Утаат их лагшинт зэтгэрийг эцэслэн зохиогчдоо хум хум пад
(Эх Хэрүга)
Ум Ялж төгс нөгчигсөн Эх очирт гахай хоншоортноо хум хум пад
Ум Хутагт эх ухааны эрх баялагт гурван орноо үл ялагдагчаа хум хум пад
Ум Бүднэрийн аюул бүхнийг их очироор дарагчаа хум хум пад
Ум Очир суудалд оршигч бусдад үл дийлдэгч эрхнээ үйлдэгчээ хум хум пад
Ум Хилэнт догшин эхийн дүрээр Эсрэнг айлган үйлдэгчээ хум хум пад
Ум Шулмас нарыг айлган хатааж бусдын зүгийг ялснаа хум хум пад
Ум Мунхруулагч хөшөөгч муужруулагч бүгдийг нэн ялагчаа хум хум пад
Ум Очирт гахайн нүүрт их учруулагч хүслийн эрхэт эх дор мөргөмү хум хум пад”..
(“Дээд амгалантын Найман хөлт магтаал” дандраас)