Жүгдэрнамжил

Жүгдэрнамжил

Ум бүрүм суухай ум амаридаа аюур да ди суухай

Оm Bhrum Soha Om Аmrita Ayur Da Dai Soha

Муу заяаг дарах таван их тогтоол тарний нэг:

Ум брүм суахаа, ум амрида аюүрдадэй суахаа.

Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дарь эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхдыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ. Жүгдэрнамжилийн зүрхэн тарнийг уншсанаар насан хутгийн өлзий буяныг дэлгэрүүлнэ.

Ум бадма үшниха вимали хум пад

Мах идэхдээ нинжин сэтгэл төрүүлэн энэ тарнийг уншиж байгаарай. Үшниха бурхны (Зүгдорнамжил) тарни, хилэнц арилгах, төрөл дээшлүүлэх зэрэг ерөөлтэй гэдэг. Мах идэхдээ уншаарай гэж Зопа ринбүүчи айлдсан.