Зүгдор димэд

Муу заяаг дарах таван их тогтоол тарний нэг:

Ум намас дрэй я, диганим. Сарва датагада хрида я, гарвэ зуала зуала, дарма дадү гарвэ, самбра мама аюү, сам шода я, мама сарва баабам, сарва датагада самандо сниха, вималэ вишүддэ хум хум хум хум, ам вам сан за суахаа.

Муу заяаг дарах таван их тогтоол тарнийг хилэнц түйтгэрийг наманчлах хийгээд нас барж буй болон нас барсан хүний чихэнд энэ тарниудыг уншин сонсгох, нас барагсдын араас уншиж байхад муу заяанаас түргэнээ тонилж сайн заяат төрөл авч дээдийн номоос хагацалгүй багш бурхдаас үл хагацан эцэс сүүлдээ Энхжингийн орноо төрөх бөгөөд хойдын буянд нэн их тустайг Ганжуурт айлдсан байдаг билээ.

Ачит эцэг, эх тэргүүтэй амьд болоод нас нөгцсөн хамаг амьтаны муу үйл хилэнц, түйтгэр бүхэн шандим гүрү еэ суахаа.

/Нас барсан хүн байвал/ тарниудаа уншиж дуусаад:

Нас барсан ……………. -ий / -ы хилэнц түйтгэр бүхэн шандим гүрү еэ суахаа.