Лома-жон-ма буюу Навчин дээлт бурхан

Лома-жон-ма буюу Навчин дээлт

༄།།ཨོཾ་པི་ཤཱ་ཙི་པརྞ་ཤ་ཝ་རཱི་སརྦ་ཛྭ་ར་པྲ་ཤ་མ་ནཱ་ཡ་སྭཱཧཱ།།
Ум вишази барна шавари сарва зура барша мана яа суухаа.

Гэва ди-ей нюрдү даг
Энэ буянаар даруй түргэн би
ལོ་མ་གྱོན་མ་འགྲུབ་གྱུར་ནས།།
Лома-жонма дүв жүр-най
Лома-жон-ма болон бүтээд
འགྲོ་བ་གཅིག་ཀྱང་མ་ལུས་པ།།
Дова жигжан малүй-ба
Хамаг амьтан нэг нь ч үлдэлгүй
དེ་ཡི་ས་ལ་འགོད་པར་ཤོག།
Дэ-еи са-ла годбар шог.
Түүний газарт зорчих болтугай.

Муу халдварт өвчнийг хориход Ритод Ложон-ма-гийн энэ тарнийг нийтээр урин унших хийгээд бусдад туслахын тулд увдис дамжлагыг хүртвээс сайн.

Энэхүү буяны шимээр нийт хүн төрөлтөн хийгээд хамаг амьтны сэтгэлд эрдэнийн дээд бодь сэтгэл үтэр түргэнээ төрж, хамаг амьтан өвчин зовлонгүй амар амгалан лугаа эгнэгт учрах болтугай.

Навчин өмсгөлт эхийн(Түвд хэлээр Лома Жонма санскрит хэлээр Parnashavari) сахиус Навчин өмсгөлт эхийн тарнийн тайлал:
Ум бишази, барна, шавари, сарва зүра, бар, ша мана, е суха

Ум: бурхны лагшин зарлиг таалал гурвын тэмдэг
Бишази: чөтгөр шулам нугууд

Барна: навчин өмсгөлт
Шавари: анчин

Сарва: бүхэнийг

Зүра: тахал өвчин хийгэд хижиг өвчин
Бар: машид

Шамана: амирлах

Е: амьтны тус
Cуха: болтугай

Утга нь: Навчин өмсгөлт анчин эх чөтгөр шулам тахал өвчин хийгээд хижиг өвчин нугуудаас машид амирлуулан амьтны тусыг бүтээх болтугай.

Навчин дээлт бурхны түүх: Бусдыг бүү шүүмжил.

Ачит багшийн айлдвараас /2021.02.27/

Навчин дээлт бурхан гэгээрэхийн өмнөх нэгэн төрөлд эм хүн болж төржээ. Бүсгүй нөхөрт гарч, дутах юмгүй сайхан амьдарч байв. Ариун бус явдал, гэм шуналын эрхээр бүсгүй нөхрийнхөө эзгүй хойгуур өөр эртэй нөхцжээ. Энэ явдлыг мэдсэн нөхөр нь асар их уурсан, түүнийг чармай нүцгэн гэрээсээ хөөн гаргасан байна. Бусдаас биеэ далдлан зугтах гэхэд нэг талд нь далайн их ус, нөгөө талд нь их ой мод тулжээ. Бүсгүй ой мод руу зугтан гүйж, нуугджээ. Биеэ далдлахын тулд ойд ургасан далбагар навчнуудыг хэлхэн, доод хэсгээ халхалжээ. Ууж идэх зүйлгүй ихэд өлссөн бүсгүй модон дээр гарч суугаад ойр орчныг ажиглан сууж байв гэнэ.

Гэтэл амандаа мах зуусан үнэг далайн эргээр явж байв. Үнэг далайн уснаас үсчих олон загасыг хараад идэх хүсэл, шунал нь ихээр төрж, махаа газарт орхиод далайн ус уруу орж явав. Далайн амьтад усны гүн үрүү зугтан зайлахад үнэг яахан цааш явж чадах билээ. Энэ хооронд газарт орхисон махыг нь хэрээ зуугаад явчихав. Ингээд үнэг амандаа зуусан мах ч үгүй хоосон хоцорчээ. Энэ бүгдийг ажиглаж суусан бүсгүй үнэгийг мах ч үгүй, загас ч үгүй хоосон хоцрох шив дээ гэж шоолон хөхөрч байв. Үнэг хариуд нь бүсгүйг эр нөхрөө араар нь тавьж, юу ч үгүй хоосон, чармай нүцгэн хөөгдөж, өлсөж цангаж байгааг нь илчилж гэнэ.

Энэ түүх бусдыг бүү шүүмжил! Танд ч бас шүүмжлүүлэх зүйл бий гэдгийг ойлгож, өөрийн гэм явдлаа засч, залруулахад анхаарахыг сургасан юм. Бүсгүй энэ явдлаас хойш өөрийн гэм явдлыг ухаарч, ойд удаан бясалган, дайснаа дарж хутгийг олж, гэгээрэн Навчин дээлт бурхан болсон гэдэг.

🙏🏼 ༼ ལོ་མ་གྱོན་མ།། ༽ Лома-жон-ма буюу Навчин дээлт бурхны тогтоол тарни

🙏🏼 ( རིམས་ནད་བཟླིག་པའི་གཟུངས་ངསྔགས་ཡག་ཤོས )
Римнад догбы сүн-аг ягшой

རི་ཁྲོད་ལོ་གྱོན་མའི་བསྟོད་པ་དང་གཟུངས་སྔགས།
Ритод Ло-жонми додба дан сүн аг

རྒྱལ་བ་ཀུན་གྱི་ཡེ་ཤེས་སྒྱུ་མ་ཡི།།
Жалва гүнжи эшэ жүма-и

ཆོ་འཕྲུལ་རྣམ་པར་འཕྲུལ་པའས་བྱུང་བའི།།
Чойтүл намбар түлба лайжүнви

ལྷ་མོ་གང་གིས་བསྒྲུབས་པའི་ནད་གདོན་བགེགས།།
Лхамо гангий дүвбы наддон гэг

ཀུན་ཏུ་ཞི་མཛད་མ་ལཕྱག་འཚལ་ལོ།།
Гүндү шизад мала чагцал ло

༼ ཨོཾ་པིཤཱ་ཙི་པརྞ་ཤ་ལྦ་རཱི་སརྦ་ཛྭ་ར་པྲ་ཤ་མ་ནཱ་ཡ་སཱ་ཧཱ། ༽
Тарни: Ум биша-зи барна шавари сарва зура браша-ма-на-яа суха

དགེ་བ་འདི་ཡིས་མྱུར་དུ་བདག།
Гэва диеэ нүрдү даг

ལོ་མ་གྱོན་མ་འགྲུབ་གྱུར་ནས།།
Лома-жон-ма дүвжүрнай

འགྲོ་བ་གཅིག་ཀྱང་མ་ལུས་པ།།
Дова жигжан малүйва

དེ་ཡི་ས་ལ་འགོད་པར་ཤོག།
Диеэ сала годбар шог

Халдвар хижгийг хориглох дээд арвис тарни
Ритод Ло-жонма-н магтаал хийгээд арвис тарни
Ялгуусан бурхад бүгдийн билгэ билгүүний илбийн чанараар
Рид хувилгаанаар нэн хувилсан хувилгаанаар
Охин тэнгэр бодитой бүтсэн өвчин, ад, зэтгэр, бүгдийг
Амирлуулан үйлдэгч таньд залбирму 🙏🏼🙏🏼🙏🏼

Энэ буянаар даруй түргэн би
Лома-жон-ма болон бүтээд
Хамаг амьтан нэг нь ч үлдэлгүй
Түүний газарт зорчих болтугай 🙏🏼🙏🏼🙏🏼

Лома жонма буюу Навчин дээлт бурхныг Самъяа хийд бүтээж залсан байна.

Одоогийн эгзэгтэй, аюултай цаг үед Лома жонма буюу Навчин дээлт бурхны зүрхэн тарнийг олон дахин сүсэглэн уншваас эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өвчин зовлонгүй амар амгалантай байхад машид их тустай болно.
🙏

🙏

🙏

༄།།ཨོཾ་པི་ཤཱ་ཙི་པརྞ་ཤ་ཝ་རཱི་སརྦ་ཛྭ་ར་པྲ་ཤ་མ་ནཱ་ཡ་སྭཱཧཱ།།

🙏

🙏

🙏

Ум вишази барна шавари сарва зура барша мана яа суухаа.

Алив өвдсөн амьтан бүгд

Асар түргэнээ эдгэрэх болтугай.

Ахин өвдөх шалтгаан үгүйгээр

Ашид амгалан жаргах болтугай.