Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Дадята ум дата гада вага вана раза ишура адиштана адиши тадэ суухаа

Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайснаа Дарсан үнэхээр туулсан Бурхан Лусын эрх баялагт хаанд мөргөмүй. Дадята ум дата гада вага вана раза ишура адиштана адиши тадэ суухаа Үүнийг өдөр бүр 21 уриваас магадтай амсах байсан тийн боловсролын хүнд үйл ч ариусах хийгээд лус, газрын эзнээр үл чадагдах ба шагшаабад цалгардсаны хилэнц ариусах ба аянга, өвчин, хулгайн аюул үл гарах бөгөөд төгс эдлэл төгс болно хэмээн “Элдэв цэцэгсийн судар”-т зарлигласан.
Лусын оршсон өндөрлөг, тахилга уулын овоонд үүнийг бич:
Ялж төгс нөгчсөн түүнчлэн ажирсан дайнаа дарсан үнэхээр туулсан Лусын Эрхэт хаанд мөргөмүй. Дадяат ум сарва дата гада гадо вага вана
Нага раза шура, адиштана адиштиди суха.
Ум агани нигана ажила мандалы мандами суха
Лүнян савдаг нодба тамжад шиндам бүрү суха.
Алин хүссэн залбирлаа бодоод Гурван цагийн бурхан бүхний мөн чанар Айлдал нигүүсэл хүч чадалтны чанарт Бадамжунай Цөвүүн цаг үүнээ итгэл
үгүй амьтад элдэв өвчин өлсөх цангах доройтон ядуурах тэргүүтэн үл хүсэх элдэв зовлонгоор нэрвэгдсэн Нийт амьтан ба ялгамжит орон зүг үүнд
Хүн тэргүүтэн нөхөр сэлт бүгдийн авралын орон Эгээрэх газар бусдад үгүй тул Байдал бүхэнд нигүүслээр авран соёрх. Тэнгэр мангасын найман аймаг ба ялгамжтайд газрын эзэн лусын хорлолын өвчний язгуур ба аадар мөндөр тэргүүтэн хөнөөлийн язгуур бүхнийг чухал амирлуулан адистидлэн соёрх. Орон зүг үүнд оршсон тэнгэр лус дэлхийн эздэд сангийн бодьтой бэлтгэсэн сэтгэлээр хувилгасан тахилыг өргье. Таалснаар би тэргүүтэн амьтад газар ухаж, мод тасдсан хад чулуу нураасан тэргүүтэн гэм юу байгааг хүлцэн соёрх. Хур усыг цагт буулган үргэлжид сайн хишиг хүн эд төгс эдлэл арвидан дэлгэрэх тэргүүтэн өлзий сайн амгалан бүхнийг түгээн зохио. Ёс дагуу үйлдвэл элдэв гэм амирлах нь эргэлзээгүй болой.

Их нууц тарнийн чухал хэрэгтэй сахиус, тарниудын тайлбар номоос.

Лусын эрхт хаан

https://www.facebook.com/photo/?fbid=970646802981853&set=a.159166390796569&__tn__=%2CO*F

https://www.facebook.com/105081431061949/photos/a.105188167717942/