Дүлцон жинхор - Манал бурхных байж магадгүй

Манал бурхны Дүлцон жинхор

Манал бурхны ариун орон хот мандал бүтээх зан үйл.

Алт, мөнгө, оюу, номин, шүр, сувд зэрэг эрдэнэсийн зүйлийг бүрдүүлэн, адистидлэн равнайлан бэлтгэж түүгээр Манла бурхны ариун орон хот мандлыг тусгай зан үйлийн дагуу хийж бүтээнэ.

Манла бурхны ариун орныг бүтээж буй лам хуврагууд Намбар нанзад тэргүүтэй 37 ядам бурхдын үүднээс тусгай зан үйлийн дагуу долоо хоногийн турш хийж бүтээдэг юм. Энэхүү Манал бурхны ариун орон хот мандлыг байгуулан бүтээх зан үйлийг Монголын бурхны шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж, хурж ирсэн.

Манал бурхны ариун орон хийдийг шороо, чулуун эрдэнээр бүтээдэг өнгө будгийн хот мандлыг Дүлцон жинхор хэмээдэг.

Дүлцон жинхорыг зуны сүүл сарын битүүнээс эхлэн намрын эхэн сарын шинийн 6 хүртэл бүтээж, шинийн 6, 7, 8-нд Вантай Манла их хурал хурж, шинийн 8-нд Маналын жинсрэг цутган, дүлцонгоо хурааж, лусад өргөдөг учиртай.
Сүсэгтэн олон дүлцонгийн ганц ширхэг элсийг ч гол нуур, булаг шанд зэрэг усанд өргөснөөр өвчин зовлон, аюул барцад арилан, юу санасан хүсэл нь бүтэх хязгааргүй их тус эрдэмтэй билээ.

Манал бурхны Дүлцон жинхорыг бүтээхэд өргөл өргөж, өөрийн хувь нэмрийг оруулж, вантай Манал их хурлыг даан хуруулах буюу даган баясаж, Дүлцонгоос залж өөрийн амьдарч байгаа нутаг орны нуур, гол мөрөн, булаг шанд, овоонд өргөж лус савдагаа баярлуулан өөрийн болон бусдын хэргийг бүтээх нь туйлын чухал, ховор боломж юм.

Манла бурхны ариун орны хумхын тоосны нэг ширхэг болох эрдэнийн дүлцэнгийн 1 ширхэг нь лус найман аймаг тэргүүтэй лус, савдагт 1000 лан алттай тэнцдэг бөгөөд эрдэнийн дүлцонг өргөснөөр лус, газрын эздийг баясган, тэдэнд өргөх өглөгийн дээд болдог.

Дүлцонг лус савдагт өргөснөөр сав ертөнц, байгаль дэлхийн шүтэн барилдлагыг тэнцүүлж, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны аюул гэх гамшгаас хамгаалах тустай. Байгальтай элдэв муу санаа, шунахай сэтгэл, буруу үйлдлээр харьцсанаас болж лус савдагийн хорлолд өртөн хавдар, халдварт өвчин, адын болон арьсны өвчин үүссэнд дүлцон өргөвөл сайн.

Манла бурхны Дүлцон жинхорыг 2005 онд Хамба лам Д.Нацагдоржийн санаачилгаар тухайн үеийн Их унзад Чүлтэмлувсан тэргүүтэй дөрөв, таван лам Гүмбүм хийдэд очиж суралдаж ирээд анх хийснээс хойш өдгөө 15 дахь жилдээ бүтээж байгаа юм.

Манал бурхны Дүлцон жинхорыг бүтээхэд өргөл өргөж, өөрийн хувь нэмрийг оруулж, вантай Манал их хурлыг даан хуруулах буюу даган баясаж, Дүлцонгээс залж өөрийн амьдарч байгаа нутаг орны нуур, гол мөрөн, булаг шанд, овоонд өргөж лус савдагаа баярлуулан өөрийн болон бусдын хэргийг бүтээх нь туйлын чухал, ховор боломж юм.

Дүлцонгийн нэг ширхэг нь 1000 лан алттай тэнцэхүйц өглөгийн дээд болдог учир лус савдаг машид баясаж, ээл ивээлээ бидэнд хайрладаг тул лусад дээдийн номын хүчээр бүтсэн Дүлцонгоос илүү тустай өргөх юм үгүй билээ.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд нь жил бүр Манла бурхны Дүлцон жинхорыг бүтээдэг билээ.

Манла бурханы Дүлцон жинхорыг 2005 онд Хамба лам Д.Нацагдоржийн санаачилгаар Манба Дацан хийдийн таван лам Гүмбүм хийдэд очиж суралдаж ирээд анх хийснээс хойш өдгөө 15 дэх жилдээ бүтээж байгаа юм. Манла бурхны ариун орон хийдийг тусгай номын есоор бүтээдэг хот мандлыг Дүлцон жинхор хэмээдэг.

Манба дацан хийдийн Д.Нацагдорж тэргүүтэй лам хуврагууд Манал бурхны Дүлцон жинхорыг бүтээж буй нь. 2020.08.27.