Манзушир

Манзушир

༄༅། ། ཨོཾ་ཨཱ་ར་པཱ་ཙ་ཎ་དྷིཿ །

Ум ара ба за на ди

Ум яани ли яа сууха

Манзушир бурхан нь хамаг бурхадын агуу хоосон чанарыг оносон билгүүн, оюун ухаан, айлдлыг бэлгэддэг бурхан юм. Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан бөгөөд Манзушир бурхны тарнийг тоолон уншвал ухамсрыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг.

Манзушир бурхны догшин дүр нь Жигжид буюу Айлган үйлдэгч бурхан юм.

Есөн улаан мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Манзушир бурхан байдаг.

Есөн улаан мэнгэтэй хүний төрсөн он: 1901, 1910, 1919, 1928, 1937, 1946, 1955, 1964, 1973, 1982, 1991, 2000, 2009, 2018.