Лусыг сахигч Манзушир

Лусыг сахигч Манзушир

Лусыг сахигч Манзушир бурхан хөх бараан лагшинтай, могой сүүлтэй, аймшигт догшин дүрээр эрчлэн хуйлрах их усан дунд оршино. Тэргүүн дээрээ алтан өнгөт Минтүг бурхныг залж хохимой толгойн титэм асаасан, гурван мэлмийт тэргүүний нь сэгсийн боссон үснээс могой цухуйна. Баруун есөн мутартааа очир толгойтой махир хутга, зүүн есөн мутартаа могой барьж, хүзүүндээ могой өлгөн, алтан хээтэй улаан хормойвчоо шар бүсээр ороожээ. Гал бадарсан лагшны цээжин бие хөх, могой сүүл нь ногоон өнгөтэй. Лусын хорлолоос үүссэн өвчнийг амирлуулахын тухайтад лусыг сахигч Манзушир бурхныг шүтдэг.
Ном зүй: Mongolian Buddhist Art
Volume 1: Thangkas, Appliques and Embroideries Part 1