Цэнд Жүгдэрнамжил болон Цагаан дарь эх - Насны гурван бурхан - Насны 3 бурхан

Насны гурван бурхан – Цэнд, Жүгдэрнамжил, Цагаан дарь эх

Цэнд Аюуш бурхан.
Цаглашгүй насан хутагт ертөнц дахиныг ивээгч
Цаг бусын үхэл эндэл бүхнийг дарагч
Аль дорой буурайд авралын мутраа сунгадаг
Арилан дэлгэрсэн Аюуш бурхан танаа мөргөмү.
Цог жавхлант охин тэнгэр намрын саран өнгөт
Гурван нигуур найман мутарт гуа амарлингуй дүрт
Сэтгэшгүй билиг насан хутгийг соёрхогч
Сайтар ялсан эхийн өлмий дор мөргөмү.
Өлмийн лянхуад нь тэнгэр асур
Оройн титмээ дэвсэн хүндэлдэг
Үгүйрэл гачлан бүхнээс аврагч
Өршөөлт Дарь эх тандаа мөргөмү.