Очирт Пүрэв

Пүрэвийн хот мандал байгуулах ёс

1. Голд Очирт Пүрэв, юм Хорол Жайдэвмаа лугаа нэг мөн чанартай.
2. Дээр нь Хумзад Дорж Дажин сэлт, хувилгаан гахай хийгээд гүрвэл толгойтой, Эсэр тэнгэрийг гишгэн залрана.
3. Зүүнээс Намжал Дорж эхнэр сэлттэй, хувилгаан бар хийгээд тас шувуун толгойт үнэр идэгчийг гишгэн залрана.
4. Галнаас цэнхэр бэрээт Дорж Дэрмо сэлт, хувилгаан сарлаг хийгээд хон хэрээн толгойт, галын тэнгэрийг гишгэн залрана.
5. Урдаас Эрлэг Дорж Дүртод сэлт хувилгаан буга хийгээд шар шувуун толгойт, эрлэгийг гишгэн залрана.
6. Баруун урд Миёо Дорж Дүнхүн сэлт, хувилгаан ирвэс хийгээд хэрээн толгойт, мангасыг гишгэн залрана.
7. Баруунаас Дамдин Дорж догшин эх сэлт, хувилгаан муур хийгээд өвөөлж шувуун толгойт, усны тэнгэрийг гишгэн залрана.
8. Агаараас Шанжи Митүв Данен сэлт, хувилгаан чоно хийгээд харцага толгойт, хийн тэнгэрийг гишгэн залрана.
9. Хойноос Чилва Дорж Дазад сэлт, хувилгаан арслан хийгээд багваахай толгойт, ягшасыг гишгэн залрана.
10. Зүүн хойно Хамсүм Дорж Содма сэлт, хувилгаан шар өтөг хийгээд солонго амьтан (сохор номин) толгойт, түйтгэрийн эзнийг гишгэн залрана.
11. Доороос Довчэн Дорж Ригжэд сэлт, хувилгаан баавгай хийгээд муурын толгойт, газрын эзнийг гишгэн залрана.
12. Зүүнээс Гүгжэд Чэнмо өвөөлж толгойт, Зүүн хаалганд нар болон хүмүүний дээр залрана.
13. Урдаас Чинжэд Чэнмо хон хэрээн толгойт, урд хаалганд нар болон хүмүүний дээр залрана.
14. Баруунаас Домжэд Чэнмо ууль шувуун толгойт, баруун хаалганд нар болон хүмүүний дээр залрана.
15. Хойноос Нежэд Чэнмо харцага толгойт, хойд хаалганд нар болон хүмүүний дээр залрана.
Эдгээр бүгд өөр өөрийн мөн чанараас гарсан бөгөөд бурхан бүгдийн билиг билгүүний лагшин болой. Очирт номын чанарын агаараас авшиг хийгээд шид бүтээл авахын тухайд өөр өөрийн суудалд баясгалан төгөлдөр батад залран соёрх оо.
Хорин найман егүзэрийн эрхэт Налжорва хийгээд зарлигт тангарагт арван хоёр сахиус тэргүүтэн өөр өөрийн мутрын тэмдгийг барин тангаргаа болгоон өөр өөрийн суудалд залартугай.
2022.08.08.
2022.08.08.
2022.08.08.
2022.08.08.
2022.08.08.
2022.08.08.