Сандуй болон бурхдууд - Сандуйн жүд

Сандуй

”Сандуйн жүд”-ийн хураангуй нь:

Дүйба санва лайжун ва
Дэвшин шигва гүнжи сан
Доржи нямбо дүйва и
Дэнид жомдан шаддү сол

Доржэ сүмбо хадава
Жанчив ди и товар жүр
Жанчив сэнба жал жамцо
Доржэ сэмба цэдэв тов

Ойвуу мэдбай гомбо мэд
Гомбор жава гомбо мин
Дэдэр ойвуу оймэд бай
Гомба мигсүү мэдбаа о

Бурхны шашны нууц тарнийн ёсны Ядам бурхдын нэг болох Сандуй бурхан.

Бурхан багшийн айлдсан “Сандуйн жүд” буюу “Нууцын хураангуйн үндэс” хэмээх хөлгөн судар нь нууц тарнийн ёсны дээд хаан болсон ядам юм. Энэ номд хүний нэгэн насандаа бурхны хутагт хүрэх гайхамшигт нууц увдисыг томъёонд оруулаад айлджээ. Үүнийг тайлж чадсан хүмүүн нэгэн биедээ төгс гэгээрэлд хүрдэг.

Бурхан багш Замбуутивд залран эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад номын хүрдийг гурвантаа эргүүлж сургааль номоо шавь нарынхаа ухаанд таацуулан айлдсан ба төгсгөлд нь дандарын аймгийн (тарнийн ёс) номыг айлдах үедээ нууц тарнийн язгуурын хаан Сандуй бурхны жүдийг айлджээ. Сандуйн жүд номонд нууц тарнийн нэгэн насанд бурхны хутгийг олох бясалгалын бүх оньс увидас хурсан ба Бурхан багш уг номонд 6 тайлбар хийсэн байдаг.

Сандуйн жүд буюу Нууцын хураангуйн үндэс

Цогт нууц хураангуйн (Сандуй) ерөөлөөс