Түгжэ Гүндолмаа буюу Нигүүлсэхүй бүхнээр гэтэлгэгч эх

Түгжэ Гүндолмаа буюу Нигүүлсэхүй бүхнээр гэтэлгэгч эх

Гурван орны дагинас бүхний эрхэм, нууц бэлгэ билгийн дагина эх дор сөгдмүй. Бэлгэ билгийн дагина Түгжэ Гүндолмаа, гурван үндэс хурсан лагшинтай, машид улаан үзэсгэлэнтэй, мишэлзэнгүй, үлэмж тачаангуй байдалтай, нэгэн нүүр, гурван мэлмийтэй, нүцгэн, үсээ задгай тавьсан, хөх овгор машид дэлгэрсэн, хоёр мутартаа ирүүлж үйлдэх гох, цалам барьсан. Цаглашгүй нигүүлсэхүйн их сан дагина.