Хөвүүн асрагч охин тэнгэр буюу Эх баригч охин тэнгэр

Хөвүүн асрагч охин тэнгэр буюу Эх баригч охин тэнгэр

Түүний лагшингийн өнгө цагаан, идэр залуу, хилэн тачаал холилдсон байдал төгс, баруун мутартаа рашаан дүүрсэн хумх, зүүн мутартаа сэтгэгчлэн бүтэх эрдэнэ барьсан, сугандаа эрдэнээр дүүрэн хулганы тулам агуулсан, тэргүүний үс улбар хүрэн, дээш уйлгалсан, торгон хувцас эрдэнийн чимгээр үзэсгэлэнтэй бидэрлэсний, баруун сонортоо арслан, зүүн сонортоо хорт могойн цогноймолт алтан гархитай, хоёр өлмийг төмөр тушаагаар үзэсгэлэнтэй чимсэн бөгөөд хүйсэнд нь нар, оройн үснэрт нь саран ургасан болой. Төмөр тушаа нь арга билгийг хослон барилдуулсны бэлгэдэлтэй. Нялхсыг тэтгэж, өвчинг амирлуулах, өвчин адаас зайлуулах чадалтай.