Дагвасүндэл Дагвосүмдил Дагвасүмбэрэл

Дагвасүндэл

Ум базар ваани хаянхярваа гаруна хум пад

དྲག་པོ་གསུམ་སྒྲིལ། Дагвасүмдэл бурхан. Мөн
དྲག་པོ་གསུམ་སྦྲེལ། Дагвасүмбэрэл ч хэмээнэ.
Ядам Гаруда, ядам Хаянхярваа, ядам Очирваанийн нэгдэл бөгөөд товчхондоо дээд огторгуй гараг эрхэс, завсрын албин ба хүн бусын чөтгөр, доод хорлогч газрын эзэн /савдаг/, лус бүгдийг даран номхотгох тэргүүтэн санаанаас давсан хүчин чадал төгс бурхан юм).
ཨོཾ་བཛྲ་པཱ་ཎི་ཧ་ཡ་གྲཱི་ཝ་ག་རུ་ཌ་ཧཱུཾ་ཕཊ།
དགེ་བ་འདི་ཡིས་མྱུར་དུ་བདག །
གསང་བའི་བདག་པོ་འགྲུབ་གྱུར་ནས། །
འགྲོ་བ་གཅིག་ཀྱང་མ་ལུས་པ། །
ཁྱེད་ཀྱི་ས་ལ་འགོད་པར་ཤོག །

Говьсүмбэр аймагт орших хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр олон банди нар өвдөж, хоногт хэдэн арваараа үхэж “Дөрвөн мааньт” гэдэг газарт ачин оршуулж байх үед Сансарын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавилан сууж байв. Энэ үед хийдийн гол хаалгыг чиглүүлэн Дарь эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход нь хуврага хүүгээ дагуулан Оцол богд уулын оргилд авирч хүрээд зүрхэн улаан хадны энгэрт Дарь эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурхныг сийлж бүтээлгэжээ. Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт Сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй. Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ. Эдүгээ энэ бурхныг нутгийн ардууд “Эрэгтэй хүн тахин шүтдэг” хэмээн дээдлэн шүтсээр байгаа билээ.
Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн ба уг бурхны нэр нь Даа чаг сүн сон юм. Энэ нь Дамдин Чагдар Чунт гэсэн бурхдын нийлбэр гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Очирваань бурхны орой дээр Хаянхирваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарьд шувуу байрладаг юм. Бурхны тарни нь “Ум базар ваани хаянхярваа гаруна хум пад” гэх бөгөөд энэ тарнийг уг бурхны доор бичжээ.
Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.