Цамба

Цамба

Ум шири маха барханаа саваари идгээ баламди ха ха, ха хи ха хи

Жангарын орноос дэлхийд заларч
Жаран жарнаар түмэнд туслагч
Цагийг эзлэсэн ариун сахиус
Цамба тэнгэр танаа мөргөмү

Цамба: (Санскрит: Brahma, Түвд: Цамба, Монгол: Эсрүва тэнгэр)

Тэрбээр урьд төрөлдөө тэнгэрийн догшин яргачин байхдаа Очирваань бурхантай тэмцэлдэж ялагдаад, шашныг нь сахин хамгаалж байхаар ам тангарагаа өгсөн тул Эсрүн тэнгэрийн төрлийг олсон гэдэг домогтой. Эсрүн нь саран мэт цагаан, 3 мэлмийтэй, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга, барьсан, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршин цагаан нохой, лус, шулмыг дагуулж тэргүүндээ цагаан дун бүрээтэй бүхүй өмсгөл өмссөн байх бөгөөд дээгүүр нь цагаан шувуу эргэлдэн нисэж байдаг. Цамбыг саад тотгорыг арилган, алив муу бүхнээс хамгаалж ажил үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үзэж шүтсээр ирсэн. Хүмүүст эд баялаг өгдөг бурхан. Баруун мутартаа мунхагийг арилгагч сэлэм, зүүн мутартаа эрдэнийн зүйлээр дүүрэн таваг барьсан байна.

Цамба бурхныг шүтсэнээр үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үздэг. Хүмүүст эд баялаг өгдөг бурхан.

Олзыг эрхэмлэх нь осолтой
Хүндлэл гэдэг нь хуурмаг
Онол гэдэг эндүүрэлтэйг
Онон мэдсэний хирээр хянаарай
Зуны цагийн цэцэг ялгуун сайхнаар ганхавч
Намрын хонгор салхинд
Шарлан гандаад тархан хийсдэг
Идэр залуу насандаа ямар сайхныг эдлэвч
Эрлэгийн цалам ирэхэд энэ гэгч нь танигдахгүй
Торго бодовч урагддаг
Мөнгө боловч элэгддэг
Амраг гэгч хагацдаг
Алс хэдийгээм бодоорой
Садан төрөлсөнө гэдэг шулмын савны хавхаас шүү
Эцэг эхийн орон тань гандан хүрээ мөн шүү
Тонилоход бэрхийн гяндангаас үтэр түргэн зугтаарай
Энэ цагийг анхаарч эзэлбээс номын хувилал ирнэ шүү
Жан шамбалын орноо даган төрөх болтугай.
Махбодиуд давхцсан буюу мэнгэ голлон оршихуй жил сар өдрийг сахин оршино.
Билгийн тооллын 12, 17-нд тахиж байвал машид сайн болой.