Юмчин Ширчинма

Юмчин Ширчинма

Юмчин Ширчинма бурхны лагшины өнгө улбар шар, нэг нүүр, дөрвөн мутартай, хоёр өлмий очир завиллаар заларсан, баруун талын анхны мутартаа есөн хигээст алтан хонх, зүүн талын анхны мутарт билэг барамидын судар агуулан барьсан, дараахь хоёр мутар нь тэгш агуулах мутарлаг үзүүлсэн, их эрдэнийн чимэг зүүлтээр чимсэн байна.

Ашид ярих, санах, өгүүлэх үгүй билгийн чинадад хүрсэн
Асар төрөх үгүй, төрдөх үгүй огторгуйн мөн чанарт болсон
Аливаа тусад өөрийн ухаарахуйн билгүүн явдлын оронт
Аугаа гурван цагийн ялгуусан эх танд мөргөмү

Бурхны эх Ширчинмаа бурхан нь бурхны зарлигийн охь хоосон чанарын бэлгэдэх тэнгэр бөгөөд хоосон чанарын үзлийг илтэх онох билгүүнээр их, бага, дунд хөлгөнийг үлэмжээр үйлдэж тэдгээрийг Юмчин Ширчин буюу билиг билгүүний эх гэнэ.
Хүмүүний ертөнцөд үр хүүхэд заяасан эмэгтэй хүнийг эх гэдэг. Түүнтэй адил бурхны ном түүний дундаас судар дандрын аймагт бурхны эх гэдэг нь гэгээрэлд хүрэхэд оюун билиг төрүүлэх үүднээс бурхны эх хэмээн нэршжээ. Билиг ухаан буюу оюуны чинадад зорчихуй гэдэг нь мунхагийн харанхуйг ёзоороос нь арилгах ерөндөгийг хэлэх бөгөөд тэрхүү ерөндөг нь хоосон чанарын утга юм. Иймд оюун билгийг арвидуулах ялангуяа хоосон чанарын утгыг мэдэх нь Юмчин Ширчинма эх бурханд залбирдаг байна.

Юмчин Ширчин бурхны догшин дүр нь Сэндонма буюу Арслан ханшаарт эх бурхан юм.