Минтүгба - Akshobhya буюу Үл хямрагч бурхан

Минтүгба буюу Үл хямрагч бурхан

Ум акчобяа хум

Муу заяаг дарагч таван их тогтоол тарний нэг:

Намо радна дра яа я, ум гамгани гамгани, розани розани, дродани дродани, драсани драсани, брадихана брадихана, сарва гарма, барам бара нимэ, сарва садуанза суахаа.

Минтүгба (Санс: Akshobhya) буюу “Үл хямрагч” бурхан.
Ялж төгс нөгчсөн, түүнчлэн ажирсан, дайснаа дарсан, үнэхээр туулсан бурхан очирт цогт “Үл хямрагч” дор мөргөе.
Зүрхэн тарни:
“Намо радна даряа яа. Ум гам гани гам гани, роза ни роза ни, дорда ни дорда ни, драса ни драса ни, бради хана бради хана, сарва гарма, ба-рам бара, нимэ сарва саду нянза суухаа.
Язгуурын таван бурхны нэг.
Акчобяа (Түвд: Минтүгва) Үл Хөдлөх бурхан нь толь мэт билгүүнийг билгэдсэн энэ бурхан нь хөх өнгөтэй, мутраа газар хүргэсэн чагж буюу мутарлагатай: бумиспарша мутра гэж Санскритаар хэлдэг. Энэ бурхан дээр бясалгах аваас уур хилэн арилж сэтгэл нь толь мэт билгүүнд хувирдаг гэх бөгөөд барьц нь очир, хөлөг нь заан, хот мандлын зүүн зүгийг эрхшээдэг бурхан юм.
Үр үсэг буюу бижа тарни нь ХУМ.