Базарсад бурхан

Базарсад бурхны хураангуй бясалгал оршвой

Дөрвөн ерөндөгийн хүчээр ариусган үйлдэхүй.

1. Гэмших
2. Засах
3. Шүтэн барилдлага
4. Боомтлон барих зэрэг дөрвөн ерөндөгийн хүчээр ариусгана.

– Нүглээс зовлон үүдэн гарна
– Үүссэн нүгэл хурдан арвижна
– Хэрвээ үүссэн нүглийг үгүй болговол зовлонт үр дагавар гарахгүй
– Хэрэв нүглийг үйлдсэн бол нүгэл зүгээр өөрөө алга болохгүй.

Бурхны номыг судалж, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Ямар нэгэн нүгэл үйлдсэнээ ажиглаж мэдэх бүртээ нэг ч хором алдалгүй дөрвөн ерөндөгийн хүчээр Базарсадын тарнийг уншиж нүгэл хилэнцээ ариусахыг шамдах хэрэгтэй.

1. Гэмших сэтгэлийг төрүүлэх.
Зовлонт үр дагаварыг бий болгодог аливаа үйл нь:

– Мунхаг сэтгэл
– Хүсэл шунал
– Уур хилэнгээр өдөөгдсөн байдаг.

Энэ насанд төрөхөөс эхлээд үхэх хүртэл, тэргүүлшгүй цагаас эхлэн энэ насны ая тухад шунасан шуналаар үйл үйлдэж зовлонгийн шалтгаан нүглийг үүсгэдэг. Иймд нэг ч хором сааталгүй үйлдсэн нүглээ даруй ариусгах ёстой гэж гэмших сэтгэлийг хүчтэй төрүүлээрэй.

2. Мөнх бус хийгээд үхлийг санах:

– Үхэх нь зайлшгүй
– Хэзээ үхэх нь тодорхойгүй
– Яг одоо амьд байх үедээ нүглээ ариусгахгүй бол муу заяаны төрлийг авч, тэндээ муу төрлүүдэд тоолшгүй олон галваар байхын үрийг амсах болно.

Иймд Базарсад бурханы тарнийг уншиж нүгэл хилэнцээ ариусгах боломж буй завшаанаа ашиглаарай.

3. Шүтэн барилдлагын хүч.

Бодь сэтгэл төрүүлэх:
Бурхан, Ном, Хуврагийн чуулганд үүрд аврал одуулмуй Гурван хөлгөн, Нууц тарнийн егүзэрийн дака болон Дагинис,
Баатрууд хийгээд Тэнгэрүүд Арван газрын Бодьсадва нарт аврал одуулмуй.

Нэн чухал оройн дээд багшдаа үүрд аврал одуулмуй.

– Базарсад бурханы ариусгалыг зөвхөн өөрийнхөө төлөө үйлдэхгүй, өөрийн биеэр үлгэрлэн жишиж хамаг амьтдыг өөрийн нэгэн адил үзнэ.

– Миний амьдралын зорилго нь:

Там, Бирд, Адгуус, Хүн, Асур, Тэнгэр, Зуурдын төрлийн Хамаг амьтдын эдэлж байгаа зовлон, зовлонгийн шалтгаанаас нь ангижруулж, дээдийн амгалан, гэгээрэлд хүргэх юм.
Тийн үйлдэхийн тулд эхлээд би өөрөө гэгээрэлд хүрэх ёстой.
Тиймээс Базарсадын бясалгал уншлагаар би бүх нүглээ даруй ариусгая хэмээх сэтгэлийг хүчтэй төрүүлээрэй. Нүгэл хилэнцийг дахин үйлдэхгүй.

Боомтлох барих хүч:

Базарсад бурхны өмнө би бээр амар хялбар зайлсхийж болох нүглийг хэзээ ч үйлдэхгүй байхыг хичээсүгэй.
Үйлдэхгүй байхад хүчир бэрх нүглийг нэгэн өдөр, хором, мөчид ч атугай үйлдэхгүй байхад хичээсүгэй.
Базарсад бурхны зүрхэн таалалд саран дэвсгэр дээр ХУМ үсэг байх бөгөөд түүний гадуур зуун үсэгт тарнийн эрхи байна.

ХУМ үсэг болон Зуун үсэгтийн эрхинээс цагаан өнгийн рашаан хүчтэй урсан гарч нүгэл хилэнц, ад зэтгэр, өвчин зовлонг ариусгалаа хэмээн санаж:

УМ БАЗАР САДУ САМАЯ МАНУ ВАЛАЯА, БАЗАР САДУ ДЭНОВА ДИШТА, ДИДОХИ МИВАВА, СУДОХИ МИВАВА, СУВОХИ МЭВАВА, АНУ РАГДИ МЭВАВА, САРВА СИДИ МЭНБРА ЯЦА САРВА ГАРМА СҮЗАМИ ЗИДАМ ШРИ ЯМ ГҮРҮ ХУМ ХА ХА ХА ХО ВАГА ВАНА САРВА ДАТА ГАДО БАЗАР МАМИ МҮНЗА БАЗАР ВАВА МАХА САМАЯ САДАН-АА ХУМ ПАД.

УМ БАЗАР САДУ АА ХУМ (хэмээн олонтоо урин тоолж бясалга)

Базарсадын бясалгалын хөтөлбөр
Доорх фейсбүүк дэх бичлэгийн холбоосууд ажиллахгүй байвал доорх юүтүб дэх холбоосыг ашиглан үзнэ үү.
“Базарсадын бясалгалын хөтөлбөр” номын тайлбар хичээл Live-1

 

“Базарсадын бясалгалын хөтөлбөр” номын тайлбар хичээл Live-2

 

“Базарсадын бясалгалын хөтөлбөр” номын тайлбар хичээл Live-3

 

 

“Базарсадын бясалгалын хөтөлбөр” номын тайлбар хичээл Live-4

 

4 дэх хэсэг
5 дахь хэсэг
6 дахь хэсэг
7 дахь хэсэг
8 дахь хэсэг. 2020.06.29.

9 дэх хэсэг. 2020.07.01.

10 дахь хэсэг. 2020.07.03.