Нархажид тэнгэрт дүрслэгдсэн нь

Нархажид бурхны иог

Ханьцашгүй иогийн тантра.
Тантрын ёсны хамгийн дээд оргил болсон ханьцашгүй иогийн тантраар хамаг амьтанд тус үйлдэхэд бясалгагчийн хувьд амар хялбар байдаг.
Ханьцашгүй иогийн тантра нь дотроо эх тантра, эцэг тантра, нийлмэл тантра хэмээн гурав ангилагдана.
Эх тантрын үзэл санаа нь зүрхний төвөөс хайр энэрэл, бурханлаг ухамсрыг цацраах бөгөөд тэрхүү ухамсар нь эхийн дүрээр хамаг амьтанд тус үйлдэх явдал юм. Асрал нигүүсэлт эх тантрын бурхад нь Бурхан багшаас эхлээд Ханд, Хажид, дагинасын дүрт бурхад байна. Тухайлбал Важраварахи, Нарохажид гэх мэт.
Эцэг тантрын үзэл санаа нь тархины сэтгэхүйгээс үүсэх учир шалтгааны ухааныг догшин дүрт бурханд урвуулах бөгөөд хамаг амьтны хэвшмэл дадал зуршлыг асар их хүчээр эвдэн өөрийн зүрхнээс тодорсон эх бурхны хэвлийг ашиглан шинээр төрүүлж ариусгах явдал юм. Асар догшин эцэг тантрын бурхад нь хоосон чанарын билиг билгүүнийг үзүүлсэн догшин дүртэй, өмнөө өөрийн зүрхнээс тодрох эх бурхнаа эр эмийн явдлаар тэвэрсэн бурхад байдаг. Үүнд Дүйнхор, Сандуй, Дэмчог, Жидар гэх мэт бурхад багтдаг.
Нэгдмэл тантрын үзэл санаа нь зүрхны ухамсар, тархины ухамсарт сэтгэхүйг хослон хоосон чанарыг таниулж хамаг амьтанд туслах явдал юм. Нэгдмэл тантрын бурхад нь их догшин бус, их амгалант бус дүрийг агуулсан байдаг. Гол төлөөлөгч нь Ямандаг бурхан болно.
Ханьцашгүй иогийн тантраг эзэмшихийн тулд хамгийн түрүүнд эх тантрыг сурах хэрэгтэй. Эх тантрын бурхдаас хамгийн түгээмэл, хүч ихтэй бурхан нь Нарова богдын боловсруулсан Нарохажид бурхан юм. Бясалгагч Нарохажид бурхны дүрд өөрийгөө оруулмагц Нарохажидын программ нь маш их хүчтэй боловч хэрэглэхэд хялбар бүтэцтэй болох нь мэдрэгдэнэ.
Түүхийн явцад эх тантрын бурхдын программыг өөрт суулгах олон оролтуудыг бясалгагч нар зохиож эмхтгэсэн байдаг. Харин орчин үеийн хүн төрөлхтний хурдацтай нийгмийн алхаанд тохируулж нэгэн хялбаршуулсан оролт зохиосноо өргөж барьж байна.
Нархажид бурхны иог.
Нарохажидын буюу таны бие улаан өнгөтэй байна, дүрэлзсэн гал ауратай байна гэж төсөөлнө. Таны биед нар болон сарны хоёр судал, нэг гол судал, таван хүрд, толгойн оройноос дээш бурхны орныг төлөөлөх бас нэг хүрд байна гэж төсөөлнө.
1. Амин хүрд /Аарцагны хооронд байрлана./
2. Зүрхний хүрд.
3. Хоолойн хүрд.
4 Мэлмийн хүрд.
5.Толгойн оройн хүрд.
6. Бурхны орон /Толгойн оройноос дээш 4 хуруу зайнд бурхны орны хил ойртон ирдэг/
Хамрын баруун нүхнээс нарны судал, зүүн нүхнээс сарны судал үргэлжлэн уруудаж амин хүрдэнд уулзаж гол судлыг үүсгэнэ. Гол судал нь бүх хүрдийг холбоод, биеийн голоор өгссөн гэрэлтэй хөндий хоолой юм.
Амьсгал авах агшинд гол судлаар гүйх амьсгал маань улаан хий болон хөөрч бурхны оронд цэцэг болон ургана. Цэцгэн өргөлд зарцуулагдах улаан хийн урсгалыг хүрд бүр дээрээ доороос нь дээш өгсөх замаар нь мэдэрч амьсгалж болно.
Гэгээрлийн рашааны хурыг хүлээн авах.
Бясалгагч амьсгал гаргах агшинд гэгээрлийн цагаан хурыг гол судлаараа бурхны орны хүрднээс хүлээн авна. Учир нь хийн урсгалын өргөлд бурхны орны дагинас хариу рашааныг буулгадаг. Энэ хур оршихуйг бүрхэн бууж хамаг бүгдийг ариусгадаг.
Эхний амьсгал аваад гаргахад гэгээрлийн цагаан урсгал толгойн оройгоор гол судал уруу орж мэлмийн хүрд хүртэл явна. Дараагийн амьгал хоолой, дараагийнх нь зүрхний хүрд, дараагийнх нь амин хүрд дараагийнх нь хөлөөр дамжин газар уруу урсгана.
Гэгээрлийн рашааны урсгалыг биеээр дамжин урсаж буй чигт нь үлдээн босож явж болно.
Энэ үед бүхэл оршихуй Нарохажидын адиститаар бүрэн ариусна. Бясалгагчийг явж байхад мөр дээр нь гэрлэн биетэй бадамлянхуа цуварч үлдэнэ.
Сайн дадлагажсан хүн энгийн үед амьсгал авахад улаан урсгалаа маш хурдан Үржинхандын оронд хөөргөж өгөөд амьгал гаргах үед цагаан урсгалыг биеээрээ дамжуулан газарт шингээнэ.