8 Манал

Манал бурхныг бясалгах нь

Элдэв өвчнөөс гэтэлгэхийн тухайд Оточ Манал бурхныг бясалгах нь

Хотол өдөөлгө

Миний амьдралын эрхэм зорилго бол хамаг амьтныг чухамхүү өөрсдийн нь сэтгэлийн үндсэнд орших бүхий л зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас нь хагацаах, улмаар тэдний горилон эрэлхийлж буй амгалан жаргалан, ялангуяа төгс бодийн хутгийг олсны хиргүй дээд амгаланд хөтлөх явдал мөн. Энэ их хэргийг бүтээхийн тухайд би бээр төгс дээд, хиргүй ариун бөгөөд эрүүл саруул бие махбод хийгээд сэтгэл оюуныг олох ёстой юм. Тиймийн тулд би бээр эдүгээ энд хязгаарлашгүй огторгуй лугаа сацуу хамаг амьтны тусын тулд бие махбодыг тэтгэн илааршуулахуйн бясалгалыг үйлдсүгэй.

Бясалгал

Үүр хаяарахын үест эс бөгөөс өөр бусад алин нэгэн зохист цагт өөрийн эгэл бие махбодыг дүрслэн бясалгана. Цээжний төв тус газарт өөрийн зүрх эргэсэн байдалтай дээш зүглэсэн байна. Зүрхний дотоодод найман дэлбээ бүхий цагаан өнгийн лянхуа оршино. Түүний голд байх саран дэвсгэрийн дээр Оточ Манал бурхан заларна. Түүний ариун лагшин нь тодорхой хийгээд гүн хөх өнгийн гэрлийн мөн чанар, асар дээдийн хувилгааны бэлэг чанараар ажирна. Тэрээр баруун мутраар арүр-ийн нахиа, зүүнээр бадар аяга соёрхжээ.