Үндсэн бясалгалд маань бүтээх

Тарнийн давуу тал нь галт шилээр сарнисан гэрлийг хураан гал болгох адил савласан сэтгэлийг тогтоон барих аргын нэг юм. Мөн бусдад сайн сайхныг хүсэх сэтгэлийг дадуулах нь дотоод сөрөг эрчмийг хувиргаж, илүү бүтээлч эерэг хандлагатай болоход туслах ба хэдий чинээ сэтгэлээсээ бүтээнэ төдий чинээ бусдад хүрч зовлонгоос амирлуулах ажээ.

Үндсэн бясалгалд маань бүтээх нь:
/Бясалгалын эрхи гурван бөөр бүхий 108 ширхэгтэй модон байх, гол утсыг 9 давхар утсаар эрчилж хийх, гартаа болон хүзүүндээ зүүхгүй тусдаа уутанд хийж хүндэтгэж авч явах. Эрхи нь тарнийн тоо авахаас гадна анхаарал төвлөрүүлэх хэрэгсэл болдог.
Бүтэн завилгаа буюу очироор суух нь илүү үр дүнтэй бөгөөд энерги саадгүй урсах нөхцөл бүрдэнэ./

1. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Эрлэг тамын төрөлхтнийг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе”.
/Тэдгээр амьтдын нүгэл хилэнц түргэн барагдаж зовлонгоос ангижрах болтугай хэмээн сэтгэлдээ бодоод 3 эрхи урина./

2. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Бирд болон зуурдын төрөлхтнийг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

3. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Адгуус төрөлхтнийг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

4. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Хүн төрөлхтнийг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

5. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Асури төрөлхтнийг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

6. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Тэнгэр төрөлхтнийг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

7. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Төрөл тутамд надад алагдаж хорлогдсон зургаан зүйл амьтдыг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /.3 эрхи/

8. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Төрөл тутамд надад ач тусаа үзүүлсэн зургаан зүйл амьтдыг аварч туслахын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

9. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Төрөл тутамд надад алагдаж хорлогдсон сүйтгэгдсэн, ач тусаа үзүүлсэн ургамал түмэн бодисын төлөө маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

10. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Төрөл тутамд минь төрүүлж өсгөсөн аав ээж нартаа зориулж маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

11. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Гал, ус, газар, салхины эздэд зориулж маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/

12. “Арьяабал Ум мани бадмэ хум” хэмээн орой дээрээ залбиран гараа буулгаж зүрхэн тушаа авчраад
“Номын эзэд, эдийн эзэд, уул усны эздэд зориулж маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе.” /3 эрхи/ .

Дээрх 12 төрөл зүйлд зориулан тус бүр 3 эрхи уншсанаар 36 эрхи болох бөгөөд үүнийг нэг тун гэнэ. Эхэндээ 40-60 минут болох ба эрхээ бариад дадчихвал үндсэн бясалгалын хугацаа 20 минут болно. Мөн эхэнд аврал одуулан сүүлд буяны зориулгаа өргөж байхаа мартуузай.