Нархажид

Нямба, бүтээл гэж чухам юу вэ?

Нямбанд суухдаа бид оюун билгийн тодорхой нэг дадлага бүтээлд онцлон шамдахын тулд ажил хэргийн бүх хэлбэрүүд, аахар шаахар хэргүүдээ зогсоодог.
Нямбаны гурван төрөл бий:
1. Биеийн
2. Хэл ярианы
3. Оюун ухааны нямба болно.
Биеэр үйлдэх нямбыг үйлдэхдээ оюун билгийн сэдлээр бусад хүмүүс, үйл ажиллагаа, чимээ шуугиан зэргээс өөрийгөө тусгаарлан, утгагүй аахар шаахар үйлээр оролдохгүй.
Хэлээр үйлдэх нямбыг оюуны сэдлийн үүднээс утгагүй ярианаас татгалзаж, үе үе юу ч ярихгүй дуугүй байж хэлний нямба үйлдэнэ.
Оюун ухаанаар үйлдэх нямбыг оюун бодлоор зугаацал болоод таталцал, уур хилэн, хорт сэтгэл болон атаат сэтгэл хорсол, атгаг, шунал гэх мэтийн хүчтэй сэтгэлийн төөрөлдлүүд үүсэхээс сэргийлэн, анхааралтай ухамсартай байдлыг хадгалж оюун ухааны нямба үйлдэнэ.
Бид хэрэв бие ба хэлний нямба үйлдээд, оюун ухааны нямба сахихгүй аваас бидний нямба олигтой үр дүнтэй байж чадахгүй. Ийм нямба тайвшруулах нөлөөтэй байж болох ч, хүчтэй төөрөлдлүүд үүсэхээс сэргийлэхгүй юм бол, бидний оюун ухаан нямбанд сууж байлаа ч амгалангүй байх болно.
Гэлээ гэхдээ биеийн болон хэлний нямба нь оюун ухааны нямба сахихад тусалдаг бөгөөд, ийм шалтгааны улмаас Бодхисаттвагийн амьдралын зам мөрийн удирдамждаа Шантидева эхний хоёр зүйлийн нямбыг үнэлэн магтсан байдаг.
Ойрын нямба болон хугацаатай нямба гэж байдаг.
Ойрын нямба нь Тантрын бурхан сахиусын шид бүтээлд илүү ойрхон хүргэдэг тусгай аргуудыг үйлдэх нямба юм.
Бид билгэ тэмдгийн ойрын нямбанд сууж бүтээлийн зөв тэмдгүүд илэртэл нямбандаа үлдэнэ.
Зургаан сараар гэх мэтчилэн тодорхой хугацаагаар нямба үйлдэх буюу жил бүр тогтсон хугацаанд урт буюу богино ойрын нямба хоригонд суухыг хугацаатай нямба гэнэ.
Мөн тоотоо нямбаны 2 төрөл зүйл байна:
1. Үйлийн хаалттай хориг нямба,
2. Их хориг нямба хэмээх хоёр төрөл болно.
Үйлийн илүү урт ба богино ойрын нямба гэж мөн бий. Үйлийн урт нямбанд мэгзэм залбирлыг 400.000 удаа уншина. Үйлийн богино нямбанд мэгзэм залбирлыг 100.00 удаа уншдаг юм.