Дүншигийн 35 бурхан

Долоон гишүүнт арга

Бурхан багш “Аугаа их цэнгэлийн судар”-аас:
“Буян төгөлдөр хүмүүний санаа бүгд нь ч бүтнэ” хэмээн айлдсанчлан буяныг сайтар хураах хэрэгтэйг сургасан байдаг. Буян хураах арга нь ч машид олон бөгөөд тэдгээр бүгдийн дундаас буян хураах “Долоон гишүүнт” арга нь хамгийн эрхэм арга хэмээн судар номд олонтой дурдсан байдаг билээ.
Долоон гишүүнт аргаас “Мөргөл”, “Тахил”, ном айлдахыг сануулах “Сануулан айлтгах”, гаслангаас нөхцөлгүй өнөд орших “Соёрхол өчих”, бусдын буянд “Даган баясах”, хураасан буянаа хамаг амьтнаа зориулах “Зориулга ерөөл” энэ зургаа нь буян хураах арга бөгөөд сүүлийн хоёр нь буян хураахын дээр хураасан буяныг барагдашгүй арвижуулах юм.
Мөн шууд болон дамаар бусдад хорлосон үйл буюу хилэнц нүглээ наманчлах “Наманчлага” нь хилэнцийг дарах арга болдог.
Тиймээс буяныг хураах, барагдашгүй арвижуулах, хилэнцийг дарах энэ гурван зүйл нь Долоон гишүүнтэд бүрдсэн учир буян хураах эрхэм сайн арга хэмээдэг.
Энэхүү буян хураах аргыг Лхам сахиусны зарбиралтай барилдуулан үйлдэх аваас өвчин эмгэг түгэн буй өнөө цагт нэн тустайн дээр санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх саад амарлихад хэрэг ихтэйн дээр Брагри Дамцигдорж ламын хувилгаан дүрүүдийн төрөл тутамд шүтэж ирсэн сахиус учир доор Лхам сахиусны үүднээс Долоон гишүүнтыг үйлдэх уншлагыг орууллаа.
Долоон гишүүнтийн утгыг тухай бүрийн үетэй нь холбон бодож Лхам сахиуст залбиран чадлын хэрээр олон удаа уншихыг уриалж байна.
Долоон гишүүнт залбирал “Жанлавцогзол” номонд: