Мял богд

Мял богд – Дагинасын дуулал

Өр зүрхээн цэвэр байлгаж
Үнэн сэтгэлээс залбирах аваас
Шид бүтээлийн үр боловсорно
Энэ бол Егүзэрийн тангарга

Андгай тангаргаа дээдлэн сахивал
Авралт сахиус шидийг соёрхоно
Аглаг буйдад дияанчлан суувал
Ачит дагинас хүрээлэн бууна

Ариун номонд үнэнчээр хандвал
Амжилт бүтээлийн оргилд гарна
Ахуйн жаргалд шунахаан больвол
Атгаг хорийн үндсийг таслана

Хийсвэр юмсыг бодчилохгүй бол
Хэрцгий шулмын хүчийг дийлнэ
Дайсан нөхрийг алагчилахгүй бол
Дагшин ариун үзлийг олно

Хамаг оршихуйг хоосон чанарт
Харж чадвал бясалгал ариусна
Учрал бүхнийг үнэний агаарт
Ухамсарлаж чадвал явдал ариусна

Эцэг богдоос гэгээн бошгийг
Хүртэж чадвал тангараг ариусна
Эх болсон хамаг амьтныг
Хөтөлж чадвал хутаг ариусна

Шавийн зүрх багшийн сэтгэлд
Нэгдэж чадвал шүтлэг ариусна
Шидийн хүч билгийн эрдэмд
Зохирч чадвал үзэгдэл ариусна

Энэ бүхнийг ухаарч гэмээ нь
Эрхэм шүтээний дээжис болно