Баян хангай хаан

Баян Хангай хаан

Ум маха дева раза сарва сиди за

Баян Хангай хаан нь монголчуудын язгуурын сахиус бөгөөд ном болон төр талаасаа эргэлзээгүй бөгөөд хор хөнөөлгүй, ачтай тустай гэж үзэж болно. Уг чанартаа Чингис хаан, ухаж үзвэл Очирваань. Чингис хааныг шүтэхийг Манжаас хориод Хангай гэх нэрээр шүтэх болсон гэдэг.

Баян Хангай хааны сан байдаг бөгөөд тэр санд III Далай ламын өмнө тангаргатай гэж гардаг.

Хангай хаан буюу Зэндмэнэ Хангай гэж яригддаг. Анх Халхын төв Эрдэнэ зуу хийд буюу Хархоринд байх цагт буюу тодорхой хэлбэл Гэрсэнз Жалайр хунтайжийн үед Хангай хааны тахилгыг Хүслийг хангагч Зэндмэнэ Хангай (Хаадын хаан буюу Чингис) хэмээн тахидаг байжээ. Энэ үед Хангай хааныг баруун мутартаа зэндмэнэ эрдэнэ барьсан. Дуулганыхаа орой дээр мөн зэндмэнэ эрдэнэтэй. Догшин цэргийн ноён буюу Очирваань голлосон Чингис хааны дүртэй. Хангай нуруунаас эх авдаг Орхон гол болоод Сэлэнгэ мөрний лус, 4 далайн лус, Бүрэн хаан, Богд хаан, Нагал хаан, Мачин бомро уулсын савдагтай, олон уулсын дунд буга согоо эрхлэн наадсан ийм дүр зурагтай бүтээдэг байжээ.

1740-өөд онд II Богдоор толгойлуулсан Манжийг эсэргүүцсэн бослого гарсны улмаас Халх даяар Чингис хааны тахилгыг хориглох үед мөн Зэндмэнэ эрдэнийг нь Автай сайн хаанд бариулан арай зөөлөн дүртэй болгож өдий болтол шүтэх болжээ. Энэ тухай олон сангийн сударт гарч байна. Хангайн нурууны салаа салбар олон хүрээ хийдүүд ч хуучин ёсоороо далд нууц тахисаар иржээ. Зэндмэнэ Хангайн зарим бар зураг ч Завхан, Архангайн хойт сумдаар тохиолддог.

  • Баян хангай хааны тарни
  • Баян хангай хаан - Бурхдын хамт
  • Баян хангай хаан - Очирваань болон бурхдын хамт
  • Баян хангай хаан - Улаан