Таван хаан

Таван хаан

Тааллын Таван хаан

Таван хаан нь хэрцгий догшин, нутгийн савдаг байсныг ловон Бадамгара (Padmakara, Padma sambhava) бээр номхотгон шашныг хамгаалан сахих сахиус болгосон байдаг. Таван хаан нь ертөнцийн дүрээр залрах ба
1. Тааллын хаан: хот мандлын дунд залрах бөгөөд догшин хар хөхөмдөг дүртэй, торгон өмсгөлтэй, цан хэлбэрт малгайтай байдаг ба баруун мутартаа цалам, зүүн мутартаа махир хутга барьж, бадарсан галын дунд заан хөлөглөн заларна.
2. Лагшин хаан: Умард зүгт залрах бөгөөд догшин хар хөх дүртэй, цан хэлбэрт малгайтай, баруун мутартаа модон бэрээ барьж, арслан хөлөглөн заларна.
3. Зарлигийн хаан: Өрнө зүгт залрах бөгөөд догшин улаан дүртэй, цан хэлбэрт малгайтай, баруун мутартаа ташуур, зүүн мутартаа зандан шийдэм барьж хар морь хөлөглөн оршино.
4. Эрдмийн хаан: Өмнө зүгт залрах бөгөөд цан хэлбэрт малгай, баруун мутартаа заазуур, зүүн мутартаа шийдэм болон цалам барьж хар морь хөлөглөн оршино.
5. Үйлсийн хаан: Дорно зүгт залрах бөгөөд цагаан, хар, улаан гурван нүүртэй, догшин дүртэй, цан хэлбэрт малгайтай, зургаан мутартай, баруун гурван мутартаа дэгээ, сэлэм, сум барьж, зүүн гурван мутартаа хутга, нум, сэрээ барьж, цагаан арслан хөлөглөсөн оршино.